Нигерийг Африкийн Америк болгоно гэв

Ирэх бямба гаригт Нигер улсад Ерөнхийлөгчийн сонгууль явагдах билээ. Энэ удаагийн сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч Гудлак Жонатхан өрсөлдөж байгаа юм. Ерөнхийлөгчөөс гадна сөрөг хүчин “Ардчилсан” намын дарга Мухаммед Бухари сонгууль өрсөлдөж байна. Тэрбээр өчигдөр сонгогчидтойгоо уулзах үеэрээ “Хэрвээ би ялалт байгуулвал Нигерийг Африкийн Америк болгоно. Бидэнд өргөн уудам газар нутаг, асар хэмжээний баялаг байна. Бид энэ бүхнийг зөв зохистой ашиглаж, дэлхийд өрсөлдөхүйц гүрэн болох болно” гэж хэлсэн байна.

052-600x337

Харин одоогийн Ерөнхийлөгч өөрийн мөрийн хөтөлбөртөө “Дахин сонгогдвол хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийг устгаж, ард түмнээ хамгаалж, хавтгайрсан халамжийг цэгцлэх болно” гэсэн юм. Гэхдээ сонгогчид Ерөнхийлөгчийн амлалтыг худал хэмээн буруутгаж, “Боко Харам” бүлэглэлийг устгах хангалттай цаг, боломж байхад ашиглаагүй гэсэн бол Мухаммед Бухаригийн амлалтыг хэтэрхий амьдралаас хол зөрүүтэй хэмээж, итгэл хүлээлгэхээ сайн мэдэхгүй байна гэжээ.

 

Ерөнхийлөгчийн нэр хүнд өнгөрсөн он эрс муудаж, дахин сонгогдох баталгаагүй болсон тухай төв телевиз мэдээлсэн юм. Иргэдийн ихэнх нь “Хулгайлагдсан 200 гаруй охиныг хэт даврагчдаас чөлөөлж чадахгүй байгаа, хүчгүй Ерөнхийлөгч Нигерт хэрэггүй” гэсэн байна.


URL:

Нэр: baldan Огноо: 24 March 2015

baldan

Сэтгэгдэл бичих