Анжелина Жоли, Амаль Аламуддин нарын дундах хүйтэн дайн үргэлжилсээр байна
Анжелина Жоли, Амаль Аламуддин нар төстэй чанарууд олон бий. Тэдний нөхрүүд болох Брэд Питт, Жорж Клуни нар үй зайгүй найзууд. Үүнээс гадна жүжигчин ч, хуульч ч тэр сайн үйлсийн аян өрнүүлдэг бөгөөд улстөрийн ижил байр суурьтай нь илт харагддаг. Гэвч Энжи Амальд дургүй бөгөөд хатагтай Клунигийн уулзах хүсэлтэд хариу өгдөггүй талаар барууны хэвлэлүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг.
Жоли-Питтийн гэр бүлийнхэн Жорж Клуни, Амаль Аламуддин нарын хуриманд ирээгүй. Гэтэл даарин дээр давс гэгчээр хоёр хатагтай хоёулаа Нью-Йоркт байгаа хэрнээ Анжелина хуульч бүсгүйн утасны дуудлагыг хүлээж авахгүй байгаа гэнэ. Энэ талаар Клунигийн гэр бүлийн танил “Амаль Энжигийн ийм хачирхалтай, бүдүүлэг үйлдэлд гайхширч суугаа. Уг нь тэр жүжигчин бүсгүйтэй дотно танилцаж, сайн үйлсийн аяны туршлага солилцохыг л хүсч буй шүү дээ” гэжээ.
Анжелина Жолигийн хувьд Амаль Аламуддины нэр хүнд дэлхий даяар нэмэгдэж буйд атаархдаг гэх цуу яриа байдаг. Тухайлбал нэрт хөтлөгч Барбара Уолтерс Амалийг “2014 оны хамгийн дур булаам хүн”-ээр тодруулсан удаатай. Энжигийн хувьд түүнийг “Хугаршгүй” киноныхоо найруулагчийн төслөөр давж гарах гэсэн боловч оны эцсээр зөвхөн Жорж Клуни, Амаль Аламуддин нарын хуримын талаар яриа л хамгийн ихээр өрнөсөн. Гэтэл Брэд Питтэйгээ хийсэн хуримын ёслол ч үүнд дарагдсанд Анжелина ихэд дургүй байгаа гэнэ.
URL: