Төрөх эмнэлэг барьж өгөх сэтгэл дутсан төрөөс гуйхгүй
Одоогоос 5 жилийн өмнө буюу 2010 онд Нийслэлийн IV амаржих газрыг Яармагийн дэнж дээр барьж эхэлсэн билээ. 2010 онд барьж эхлэн 2013 онд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажилласан ч барилгын ажил 50-60 хувьд хүрээд санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар царцсан барилгын тоонд орсон.
Манай улсад дүүргийн болон засгийн газрын албаны байрыг бол богинохон хугацаанд их мөнгөөр босгоод ирдэг хирнээ төрөх эмнэлэг түлэнхийн төвийг бол тойлох нь байтугай тоох нь ч хэцүү болжээ.
“Энхрий үрс” төрийн бус байгууллагынхан IV амаржих газрыг барихад хандив цуглуулах аян өрнүүлж байгаа юм байна. Хандивын аяныг II амаржих газрын эмч Ч.Энхмаа санаачилжээ.
Тэрбээр хандиваар эмнэлгийн барилгыг босгох болсон тухайгаа Эрүүл мэндийн яаманд мэдэгдэж, төрөх эмнэлгийн барилга саатсан нарийн учир шалтгаан, барилгын зураг төсөлтэй танилцахыг хүссэн ч “Зураг төсөл нь олдохгүй байна” гэсэн хариуг өгчээ.
Ийм хариуцлагагүй төр, салбар яам байгаа бөгөөд хүлээгээд тэсч барахгүй эмч, эхчүүд өөрсдөө эмнэлгээ сүндэрлүүлэхээр бага гэлтгүй хандив, тусламж цуглуулахаар сэтгэл шулуудсан бөгөөд олон хүн энэ санаачлагыг нь дэмжиж байгаа ажээ.
FACT.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Дэмжие ээв