Орд газруудын үнэлгээ буурсаар байна

555555Өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд тасралтгүй үргэлжилж буй уул уурхайн гаралтай түүхий эдийн үнэ ханшны уналт ганц Монгол гэлтгүй дэлхийн уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт бүхэлд нь сөргөөр нөлөөлж, үндэстэн дамнасан томоохон корпорациуд хүртэл олон мянган ажиллагсдаа халж, уурхайнуудаа ээлж дараалан хаахад хүрээд буй. Нөгөөтэйгүүр, түүхий эдийн эах зээлийн тааламжгүй байдал компаниудын уурхай, үйлдвэр, орд газруудын үнэлгээ, үнэ цэнийг доош “чангааж”, тэдний ашигт ажиллагаа.санхүүгийн тайлан балансыг “царай муутай” болгон харагдуулж байна.

Үйлдвэр, уурхай, орд газрын санхүүгийн тайланд тусгагдсан үнэлгээг зах зээлийн байдалтай уялдуулж, санхүүгийн тодорхой аргачлалын дагуу тохируулга хийх ёстой болдог. Нэг ёсондоо тухайн хөрөнгийн үнэлгээг зах зээлийн байдалтай нийцүүлж, дүнг нь бууруулаад, зөрүүг санхүүгийн тайланд тусгахыг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт шаарддаг. Ийнхүү хөрөнгийн үнэлгээг бууруулах (олон улсад “impairment loss” гэж нэрлэдэг) мөнгөн дүн уг чанартаа бодитой хүлээсэн алдагдал биш хэдий ч компаниудын ашиг алдагдлын тайланд тусгагдаж тооцогддог учиртай. Хожим зах зээл сайжирч, хөрөнгийн үнэлгээ нэмэгдсэн тохиолдолд энэ дүн эсрэгээрээ нэмэгдэлт ашиг болж тооцогдох боломжтой. Өнөөдөр яг ийм байдлаар орд газрынхаа үнэлгээг бууруулж тооцсон уул уурхайн компаниудын тоо улам олширч байна.
2012 онд уул уурхайн компаниуд дэлхийн хэмжээнд нийт 50 тэрбум ам.долларын үнэ цэнийг яг дээрхи байдлаар “алджээ”. Гэтэл 2013-2014 онд энэ дүн ойролцоогоор 70 тэрбум болж нэмэгдсэн нь ашигт малтмалын үнийн уналтаас шалтгаалан орд газруудын үнэлгээ ихээхэн буурч байгааг илтгэнэ. Цөөн хэдэн жишээ татахад, алтны зах зээлд томоохон байр суурьтай, Австралийн Newcrest Mining компани 2013 онд орд газруудынхаа үнэлгээнд 2 тэрбум орчим австрали долларын тохиргоо хийж, тайландаа тусгасан. Дэлхийн нүүрсний хамгийн том зах зээл БНХАУ-ын компаниудыг ч дээрхи байдал тойрч гарсангүй.
Hidill компани 2014 оны эхний хагас жилд нүүрсний зарим уурхай, дэд бүтцийн байгууламжуудынхаа нийт үнэлгээг 700 сая юаниар бууруулсан бол Winsway компани мөн чамгүй өндөр дүнтэй тохиргоо хийх төлөвтэй байгаагаа дуулгасан. Энэ дундаас Монголчууд бидний хувьд хамгийн их анхаарал татсан нь Рио Тинто. Тус компани 2012 оны санхүүгийн жилд Мозамбикийн нүүрсний орд болон хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрүүдийнхээ үнэлгээг 14 тэрбум ам.доллараар бууруулж, тайландаа тусгаж байсан бол 2014 онд Рио Тинто Оюу Толгой уурхайн төслийн үнэлгээг 1.6 тэрбум орчим ам.доллараар бууруулж, санхүүгийн тайландаа тусгасан. Харин гадаадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй манай дотоодын компаниудаас ММС буюу Mongolian Mining Corporation Баруун Наран нүүрсний уурхайнхаа үнэлгээг бууруулснаар өнгөрсөн оны санхүүгийн тайландаа 190 сая долларын тохиргоо хийснээ саяхан мэдээлжээ.

Ийнхүү орд газар, уул уурхайн хөрөнгийн үнэлгээнд тохиргоо хийх нь тодорхой шалтгаантай. Юуны өмнө дэлхийн за зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш унаснаас үүдэлтэйгээр орд газруудьи үнэлгээ буурч, ашиглалтын зардал нь өндөрссөн байж болно. Нөгөөтэйгүүр компаниуд үйл ажиллагаандаа томоохон өөрчлөлт оруулсны улмаас зарим уурхай үйлдвэрүүд ашиглагдахгүй үлдэж, үнэлгээ буурах нь ч бий. Бодит байдал дээр тохируулгын дүн компаниудын мөнгөн урсгалд ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй зөвхөн тайлангийн шинж чанартай. Гэхдээ энэ нь нээлттэй хувьцаат компаниудьм санхүүгийн ил тод байдлын маш том баталгаа бөгөөд зах зээл, үйл ажиллагаань нөхцөл байдлаас шалтгаалж хөрөнгийн үнэлгээ дээш, доош хувьсан өөрчлөгдөн байдгийг харуулдаг.

Уул уурхайг эдийн засгийн тэргүүлэп чиглэл хэмээн тодорхойлсон манай улсын хувьд олон улсын зах зээлд ажиглагдаж буй энэ мэт чиг хандлагуудыг сайтар анзаарч таваарын үнэ ханш, үнэлгээ, нөхцөл байдлын өөрчлөлтөнд дүн шинжилгээ хийх байх нь чухал болжээ.
Л.ТУЛГА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

URL:

Сэтгэгдэл бичих