Албаны тэргээр тансаглагсдад ямар арга хэмжээ авах вэ?

gol03224Монгол улсын эдийн засаг хүндхэн байдалд орж элгээрээ хэвтчихсэн байгааг өндийлгөхийн тулд төрөл бүрийн арга хэрэглэж байгаа.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой албан газрууд илүүдэл автомашинуудаа худалдан борлуулах, шатахуун их зарцуулдаг автомашиныг хот дотор ашиглахыг зогсоох, шатахуун, сэлбэгийн зардлыг бууруулах” үүрэг өгсөн билээ.

Харин энэ үүргийг биедүүдпэггүй том толгойтой хэсэг дарга нар байгаад байна. Том оврын , бензин их иддэг, замын түгжрэлийн нэг шалтгаан болсон үнэтэй машинтангуудыг хэрхэн зохицуулж арга хэмжээ авах вэ?

Эдийн засаг элгээрээр хэвтчихээд ард иргэд нь Г.Уянга гишүүний хэлдэгээр “Голоо тасартал бvсээ чангалчихсан” үүнээс цааш чангалах аргагүй болчихоод байхад “Бүсээ тасартал таргалж” зөөлөн суудал дээр заларсан хэсэг дарга нарын энэ тансаглалыг хэрхэн таслан зогсоох ёстой вэ?

Үндэсний аудитын газрын шалгалтаар “Албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт”-д багтаагүй хэрнээ энэ эрхийг эдэлсээр байгаа дарга нар хэдэн зуугаар илэрчээ. Дээрх шалгалтаар Ерєнхий, гүйцэтгэх захирал болон дэд дарга 64, газар, хэлтэс, албадын дарга 89, алба, хэлтэс, газрын хэмжээнд 319, ерєнхий менежер, инженер болон мэргэжилтэн 18 ба нийт 490 албан тушаалтан суудлын автомашин хэрэглэж байгаа аж.

Гэтэл Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолоор тогтоосон доорх албан тушаалтнууд албан тушаалын болон албан ажлын машин унах эрхтэй юм байна. Үүнд,

Нэг. Албан тушаалын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан Засгийн газрын гишүүн, Аймаг, нийслэлийн Засаг дарга, Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгvй байдлын зєвлєлийн нарийн бичгийн дарга

Хоёр. Албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бvхий албан тушаалтанд Дэд сайд, яамны Тєрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, дэд дарга болон хэлтсийн дарга, Монгол Улсын Ерєнхийлєгчийн зєвлєх, Ерєнхий сайдын зєвлєх, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн дарга, Аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын ерєнхий менежер, Тєрийн тусгай хамгаалалтын газрын дарга, Шадар сайдын ахлах зєвлєх нар багтдаг юм байна.

Тогтоолд багтаагүй хэрнээ албаны машин унаж байгаа албан тушаалтнуудын зардлыг хэмнэвэл тєсєвт нэлээн хэдэн зуун саяын хэмнэлт гарах ба үүн дээр нэмж Сайд, дэд сайд, тєрийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалтнуудад албан ажлын болон дуудлагын автомашин ашиглуулахыг зогсоосноор жилд дунджаар 1.7 тэрбум тєгрєгийн хэмнэлт гарах боломж байгааг Үндэсний аудитын газрын шалгалтын тайланд дурьдагдсан байна.

FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих