Буурай орноос дэлхийн хөгжингүй орон болгосон удирдагч
Сингапурын Ерөнхий сайдаар 30 жил ажиллаж, тус улсыг загасчны жижигхэн тосгоноос хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орон болтол хөгжүүлсэн Ли Куан Ю өнгөрсөн ням гаригаас даваа гаригт шилжих шөнө 92 насандаа таалал төгсчээ. Энэ оны хоёрдугаар сард тэрээр хүнд хагалгаанд орсон бөгөөд сүүлийн хэдэн долоо хоногийн турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж. Тэрээр Сингапурыг 1959-1990 хүртэл удирдсан хүн. Түүнийг агуу стратегич, Сингапурын хөгжлийн эцэг хэмээн үнэлдэг. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун “Сингапурыг буурай орноос дэлхийн хөгжингүй улсын нэг, олон улсын бизнесийн төв нэг болгон өөрчлөхөд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хүн” гэсэн байна. Одоо Сингапур улсын Ерөнхий сайдаар Ли Ку Ю-гийн хүү Ли Сан Люн ажиллаж байгаа юм.
Анхны Ерөнхий сайд Ли Куан Ю дэлхийд хамгийн удаан буюу 31 жил энэ албыг хашжээ. Тэрээр хуульч мэргэжилтэй. 1923 онд төрсөн. Удам угсаагаараа бол хятад гаралтай цагаачдын 4 дэх үеийн төлөөлөгч гэх. Түүний элэнц өвөө 1862 онд Хятадын Гуандун мужаас цагаачлан ирсэн хvн. Түүний хүү, Ли Куаны өвөө өрнийн соёлыг бишрэн шvтэгч байсан бөгөөд хөвгүүддээ англи боловсрол эзэмшүүлжээ.
Харри Ли Куан Ю “Телок Курау” хувийн сургууль, улмаар Раффлесийн коллежид суралцжээ. Дэлхийн II дайн, ялангуяа 1942-1945 онд Япон Сингапурыг эзэлж, Ли сурахаа хойшлуулан зах дээр цавуу зарах болов.
Дайны дараа Ли Их Британид Фитэвилльямын коллежид хууль эрхзvй судалж, Лондоны Эдийн засгийн сургуульд хэсэг суралцсан байна. Тэр 1949 онд нутагтаа ирж, арьс өнгөөр ялгаварлах үзлиин эсрэг тэмцэгч Жон Лейкокийн хуулийн фирмд ажиллах болов. Чухамдаа тvvний эзэн л Лиг улс төрд уруу татсан юм. 1951 онд хууль тогтоох байгууллагын сонгуульд Жон Лейкок нэр дэвшихэд Ли Куан тvvний туслахаар ажиллажээ. Тэр үед Ли хятад гаралт иргэд нийгмийн багагүй хэсгийг эзэлдэгийг мэдэрчээ.
Yйлдвэрчин болон оюутны эвлэлийн хуулийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн үеэс л Ли Куан хятад хэлтэй давхарга болон ажилчин ангийнхантай зузаан түншилжээ. Энэ түншлэл хожим Ли Куаны албан тушаалын өсөлт, ялангуяа түүний удирддаг Ард түмний тэмцлийн намыг улсдаа хамгийн нэр хүндтэй улс төрийн хүчин болоход түүхэн үүрэг гүйцэтгэсэн аж.
1954 оны 11 -р сард Ли Ард түмний тэмцлийн намыг байгуулж, өөрөө намын ерөнхий нарийн бичгийн дарга болжээ.
1955 оны сонгуулиар Ли Куан парламентад орж ирлээ. Ли коммунистуудыг дэмжигчидтэй тогтоосон холбоогоо хадгалахыг хичээж байсан боловч Ард түмний тэмцлийн нам 1957 онд тэргүүлэх байр сууринд гарч ирснээр нєөхцөл байдал хурцаджээ. Ли сөрөг хvчин байхдаа ч чадвар муутай төрийн албан хаагчид болон хээл хахуулийн эсрэг зогсдог байлаа.
1959 оны сонгуулиар Ард түмний тэмцлийн нам хууль тогтоох ассемблейн 51 суудлын 43-ыг авлаа. Сингапур автономит эрхтэй ч батлан хамгаалах болон гадаад боддогоос бусдаараа бие даасан улс болж 1959 оны 6-р сард Ли Куан Сингапурын анхны ерєнхий сайдаар томилогджээ.
Анхны Ерєнхий сайдыг олон асуудал хүлээж байв. Хамгийн тулгамдсан нь боловсрол, орон сууц, ажилгvйдэл байв. Шинэ Ерєнхий сайд хамгийн түрүүнд Орон сууц ба хөгжлийн хороог байгуулж, богино хугацаанд хүн амыг орон сууцжуулахад анхаарчээ. 1961 онд Малайн Ерєнхий сайдаас Малай, Сингапур, Сабах, Саравак, болон Брунейг багтаасан нэгдсэн улс байгуулах санал гарчээ. Ли Малайзтай Британийн колониос гарахын тєлєє хамтран ажиллаж кампани єрнүүлж эхлэв. 1962 онд явуулсан бүх нийтийн санал асуулгаар Сингапурын сонгогчдын 70% бие даасан улс болохыг дэмжлээ.
1963 оны 9-р сард Сингапур Малайзын Холбооны Улсын бvрэлдэхүүнд оров. Гэвч энэ холбоо урт насалсангvй. Малайзын Төв Засгийн газраас баримталж байсан үндэс угсаагаар ялгаварлах хандлагатай бодлогыг Сингапурын хятад гаралтай олон нийт шүүмжилж эсэргүүцэх болов. Байдал даамжирсаар 1964 оны 7-р сард 23 хvнийг алж, зуугаад хүнийг шархдуулсан мөргөлдөөн хятад, малай үндэстний хооронд гарчээ. Түүнээс хойш дэг журамгvй байдал гаарч, хоол хvнс, унаа тээвэр, өргөн хэрэглээний барааны үнэ огцом өсчээ. Хямралыг яаж зогсоохоо мэдэхээ байж барьц алдсан Малайзын Ерєнхий сайд Сингапурыг холбооноос гаргахаар шийдвэрлэсэн байна. Ли ч боломжийг алдсангvй салан тусгаарлах зєвшөөрөлд гарын үсэг зуржээ.
Түүнээс 2 хоногийн дараа 1965 оны 8-р сарын 9-нд Ли Куан Сингапур улс байгуулагдсаныг тунхаглан зарлалаа. Ингээд цоо шинэ нэгэн нүдэстнийг бий болгох, хөгжүүлэх ажилдаа шамдан оржээ.
Ли Куан эн түрүүнд үндэсний аюулгvй байдал, эдийн засаг, нийгэм гэсэн 3 асуудалд гол анхаарлаа хандуулжээ.
Yндэсний аюулгvй байдал: Нялх Сингапурт заналхийлэл их байлаа. Малайн үндэсний байгууллагын алан хядагчид Сингапурыг эргэн Малайзтай нэгтгэхийг санаархаж байв. Иймд Ли эн түрүүнд Сингапурыг олон улсын хэмжээнд хүлээн зєвшөөрүүлэх бодлого баримтлав. Сингапур тусгаар улс болсноос cap гаруйхны дараа 1965 оны 9-р сарын 21-нд НYБ-д элсэж, хоёр жилийн дараа АСЕАН-ы гишүүн болов. Сингапур НYБ-д элссэн даруйд Ли Куан улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулсан олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд даруй нэгджээ. Тэр Швейцарь шиг тєвийг сахисан бодлого баримтлахаа олон улсад зарлаж, зэвсэгт хvчнээ бэхжүүллээ.
Эдийн засаг: Ли Лондонтой аль болох муудахгvй түншлэх бодлого барьж байв. Сингапурын эдийн засаг Лондоноос дэндүү хамааралтай байлаа. Зєвхєн Британи хөрөнөө эргүүлэн татахад л 50 000 ажлын байр алга болох байв.
1961 онд Эдийн засгийн хєгжлийн хороог байгуулж, гадаадын хєрєнгє оруулалтыг татах, татварын уян хатан бодлого, урамшууллыг тодорхойлох, санхүүгийн сахилгыг хянах, ажиллах хүчний нөөц, өнөдөр ашигтай, үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг тус хороонд хариуцууллаа.
Орчин vеийн дэд бүтэц нисэх онгоцны буудал, далайн боомт, зам тээвэр, харилцаа холбоог барьж байгууллаа. Сингапурын Аялал жуулчлал сурталчилгааны хороо байгуулагдаж, vйлчилгээний салбарт олон ажлын байр бий боллоо. Энэ бүхний vрээр 1965 онд 14% байсан ажилгvйдэл 1973 онд 4.5 болтлоо буурчээ.
Засгийн газрын бодлого: Ли “гэрээ цэвэрлэх”-ийг хүсч байлаа. Иймд Авилгалтай тэмцэх тусгай товчоо байгуулж, сэжигтнүүдийг мөрдөх, баривчлах, ял сонсгох, банкны данс, татварын баланс, орлого зарлагыг нь шалгах онцгой эрх олгожээ. Товчооны ажлын үр дvнд хэд хэдэн сайд хээл хахуулийн асуудлаар огцорсон юм.
Ли төрийн албан хаагчид цалин, хангамж сайтай байж л тєр засагтаа үнэнч шударгаар зүттэнэ гэж үздэг. 1994 онд тэр сайд нар, шүүгчид болон хамгийн шилдэг тєрийн албан хаагчдын цалинг хувийн салбарын хамгийн шилдэг профессоруудтай адил тєвшинд байх санал гаргасан юм. 1983 онд Ли “Чухал гэрлэлтийн хэлэлцvvлэг” өрнүүлж өндөр боловсролтой эхнэр авсан эрчүүдийг урамшуулах санал гаргажээ. Боловсролтой эмэгтэйчүүдийн ихэнх гэрлэдэггvй нь улсад хортойг Ли анхааруулж байлаа.
Ийм санаачлагатай, идэвхтэй Ерєнхий сайдын албан тушаалаа орхисон нь намтар түүхтэй. 1988 оны зун Ли Малайзын тэргүүн Махатир хоёр Куала-Лумпур хотноо Жохор гол дээр далан барих том гэрээнд гарын үсэг зурцгаажээ. Харин энэ гэрээ Малайзад 60, Сингапурт 40 хувийн ашигтай тусчээ. Алдагдалтай гэрээг баталсан өдрөө Ли Куан Ерєнхий сайдын албаа орхисон юм. Гэвч залгамжлагчид нь тvvнийг үдэхийг хvссэнгvй. Малайзын хоёр дахь Ерєнхий сайд, Ли Куаны орлогч байсан Го Чок хуучин даргаа єєрийн багтаа ажиллуулав.
2004 онд Сингапурын гурав дахь Ерєнхий сайдаар Ли Куаны ууган хvv Ли Шиен Лунг сонгогдож, эцгээ Зєвлєх сайдын тушаалд томилжээ.
Дэлхийд алдартай улс тєрч дурсамжийн хоёр цуврал ном бичсэн бєгєєд тэдгээртээ орчин vеийн Сингапурын хєгжлийн нууцыг тайлсан байдаг.
Ли Куан Ю ингэж сургажээ.
· Байгалийн баялаггүй сул талаа хүн амынхаа оюуны чадамж, дэг журам, бүтээлч үйл ажиллагаагаар нөхнө гэж тооцсон.
· ”Бусдаас чанартай, хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүнд үзүүлдэг үйлчилгээг хамгийн түргэн шуурхай, хөнгөн хялбар гүйцэтгэх” нь Сингапурын гол баримталдаг зарчим нь болсон.
· Бид нэг багаар, хоёргүй сэтгэлээр улсдаа ч, үзэл санаандаа ч үнэнч зүтгэснээр ийм амжилтад хүрсэн.
· Боловсролтой, хорвоо ертөнц дээр болж буй үйл явдлын талаар ухаалаг үнэлэлт, дүгнэлт өгч чаддаг, ажилсаг, тэвчээртэй олон түмэн амжилтад хүрдэг.
· Хэн нэгэн биднийг тэжээх албагүй. Бид ч гуйлгаар амьжиргаагаа залгах учиргүй. Сул дорой улс орон, ард түмэн амар хөнгөн амьдруулна гэж амласан хэн нэгний араас дагадаг. Амьдрал дээр тийм зам үнэндээ байдаггүй.
· Хөгжилтэй орнуудын шаардлагын хэмжээнд ажил үйлчилгээ явуулахын тулд юуны өмнө хүмүүсээ сургана гэсэн үг. Зохион байгуулалт, үр дүн-бүтээмж, эрч хүчтэй хөдөлмөрлөх.
· Хүн бүрийн чадвар өөр өөр болохоор гарах үр дүн харилцан адилгүй, тэр бүрт ногдох шагнал урамшуулал нь зах зээлийн зарчмаар зохицуулагдах учиртай болохыг ойлгосон.
· Өнөөдрийн хүмүүсийн нийгмийн халамжийн ачааг хойч үеийнхний нуруун дээр ачих ёсгүй.
· Санхүүгийн тогтвортой байдал, зохистой төсөв, бага татвар нийлээд хөрөнгө оруулалтыг уриалан дуудаж, өндөр бүтээмжтэй үйлдвэрлэл нэвтрүүлэх таатай орчныг бүрдүүлнэ.
www.times.mn
URL: