Л.Эрхэмбаярын төрөөс авсан 3.4 тэрбум төгрөг хааччихав?
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилладаг Л.Эрхэмбаяр гэгчийн талаар төдийлөн сайхан мэдээ сонсогддоггүй. Түүний олон муу талыг хэвлэлээр өчнөөн цоллосон тул энэ талаар дурдах гэсэнгүй.
Тэр өдгөө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргыг орлон гүйцэтгэж байгаа. Хараахан жинхэнэ дарга болоогүй түүнийг тун удахгүй жинхэлэх эсэхийг шийдвэрлэнэ.
Яг ийм эгзэгтэй цаг үед түүний тухай таагүй мэдээлэл улам бүр сөхөгдөх болжээ. Тэрээр “Шинэчлэлийн” хэмээх Засгийн газраас хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд өөрийн эрхэлдэг “Түмэн шувуут” компанидаа 3.4 тэрбум төгрөгийг төрөөс өндөг тахианы махны үнийг бууруулж, тогтвортой байлгах болзолтойгоор авчээ.
Гэтэл энэ компаниас зах зээлд нийлүүлж байгаа өндөг болон тахианы махны үнэ буурахгүйгээр үл барам улам ч нэмэгдэж хэрэглэгчдэд хүрч байгаа тухай гомдол байгаа юм. Тиймээс Л.Эрхэмбаярыг төрөөс авсан 3.4 тэрбум төгрөгөө хувьдаа завшсан байж болзошгүй хэмээн хаа хаанаа хардаж байгаа юм. Ингээд зогсохгүй Сонгинохайрхан дүүргийн хэсэг нөхөд төрөөс авсан 3.4 тэрбум төгрөгийн зарцуулалтыг шалгуулна хэмээжээ.
FACT.MN
URL: