“Хутагтын хурд-2015” говийн бүсийн хаврын хурдан морины уралдааны эрлийз дээд насны цуваа
Уралдаанд 42 эрлийз дээд насны хурдан хүлэг уралдаснаас
1. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол УлсынТод Манлай Уяач Х.Бат-Эрдэнийн Хээрийг 606 дугаартай 11 настай уралдаанч хүү Гансүхийн Сүхбат унаж түрүүлгэжээ.
2. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач С.Төмөр-Очирын Гоё хүрнийг 588 дугаартай 11 настай уралдаанч хүү Н.Нэргүйбаатар унаж аман хүзүүдүүлжээ.
3. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул П.Ганхуягийн зээрдийг 185 дугаартай 7 настай уралдаанч хүү Билгүүнтөгс унаж айргийн гуравт хурдлуулжээ.
4. Төв аймгийн Баян сумын уугуул Х.Цогтсайханы Зээрдийг 025 дугаартай 7настай уралдаанч хүү Б.Буянжаргал унаж айргийн дөрөвт хурдлуулжээ
5. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Ч.Ганхуягийн Бор халзанг 191 дугаартай 12 настай уралдаанч хүү Н.Баттогтох унаж айргийн тавд хурдлуулжээ.
6. Бүртгэл тодорхойгүй
7. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Т.Гантөмөрийн Хонгорыг 188 дугаартай 13 настай Н.Чинбат унаж хурдлуулжээ.
8. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Н.Мөнхбатын Хүрнийг 300 дугаартай 12 настай уралдаанч хүү н.Өсөх-Ирээдүй унаж хурдлуулжээ.
9. Булган аймгийн Могод сумын уугуул Н.Базаргарьдын Хээрийг 531 дугаартай 10 настай уралдаанч хүү н.Эрдэнэбат унаж хурдлуулжээ.
10. Төв аймгийн Архуст сумын уугуул Н.Зоригтын борыг 188 дугаартай 15 настай уралдаанч хүү н.Буянжаргал унаж хурдлуулжээ.
URL: