Гурван удаа хууль ёсоор огцорчихоод байгаа мөртлөө албан тушаалдаа байсаар байгаа Гиннесийн амжилт эвдэгч Дорноговийн засаг дарга П. Ганхуяг
Дорноговь аймагт хачин жигтэй засаг дарга байна гэнэ. Учир юу гэвэл 3 удаа хууль ёсоор огцорчихоод байгаа мөртлөө байрандаа байгаа П. Ганхуяг гэгч задарсан засаг дарга цаад Дорноговид чинь байна. Өгүүлвээс түүний 2 дахь огцролт түрүү жилийн өдийд болсон ба ерөнхий сайд асан Н. Алтанхуяг түүнийг 1,2 дахь огцролтуудыг нь батламжилахгүй гүрийсээр байсан ба хууль бусаар засаг бариулсаар байсан юм. Харин нөгөө айхтар авч үлдээд байдаг Н. Алтанхуяг ерөнхий сайд байхаа болисон учир Ч. Сайханбилэг асуудалд хуулийн дагуу хандах болов уу ? хэмээн нутгийн арга ядсан олон харж сууна. Дорноговь аймгийн ИТХ-ын 8-р хуралдаан энэ 3-р сард саяхан болсон ба 2015 оны төсвийн тодотгол хэлэлцэх, зохион байгуулалтын асуудал хэлэлцэх хурал болж аймгийн засаг дарга П. Ганхуягийг огцоруулах шийдвэрийг нийт 27 хурлийн төлөөлөгчид байхаас 26- нь санал хураалтанд орж 61.7 % -иар огцорчээ. Тэрээр яагаад ийн ахин дахин огцороод байдаг тухай лавлавал төрийн албыг төрлийн алба болгож, тендэрүүдийг удаа дараа будлиантуулж, төрийн албаны жирийн албан хаагчидтай удаа дараалан зүй бус харицаж айлгадаг, төрийн ажлыг өөрийн хувийн компани мэтээр явуулдагт нь их учир оршино. Өөрийн орлогч даргыг хууль бусаар өөрийн хүн Б. Төмөрхуягийг томилж, төсвийн тодотголын хэлэлцүүлэг дээр харьяа агентлаг, газар, хэлтэсийн дарга нараа хөөж явуулж, өөрөө хурлаа орхин үймүүлэх мэт төрийн түшээ хүнд байж боломгүй авирууд нь Дорноговийнхныг эвгүй байдалд оруулаад байгаа тухай мэдээ жалганаасаа халиж улсын хэмжээнд яригдаж эхэллээ. Ерөнхий сайд Ч. Сайханбилэг та түүнийг гиннесийн номонд оруулж 3 огцорчихоод байхад нь дахин засаг дарга хийлгэхүү ? эсвэл хууль ёс, төрийн үйл ажиллагааг хэвийн байлгахын тулд огцорчихоод байгааг нь батламжилхуу ? Энэ талаар юу болсонг хэвлэл мэдээллийнхэн дахин мэдээлэх болно.
Болор
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮ абө аб
Чиний мэдээлэл чинь улайн цайм захиалгат гэдэг нь харагдаж байна. Солонгос кино шиг юм болж эцэст нь чи өөрөө балрахвий дээ. Сайн яваа нэгэнийгээ яах гэж ингэдэг юм бэ?
hudlaa uls turjduguu bolio hvneer ajil hiilgee