Н.Ариунболд: ”Шинэ үе” продакшн цугларч уран бүтээлдээ эргэн орсон

20150322062131“Шинэ үе” продакшнны уран бүтээлчид болон тэдний хамтлагийг хүндхэн асуудлууд тойрч биш дайрч гарсан билээ. Хамтлагийн нүүр царай болсон хоёр жүжигчин бүсгүйн асуудал олон нийтийн анхааралд байсны араас авьяаслаг залуу жүжигчнээ цаг бусаар алдсан билээ. Үүнтэй холбогдуулан тус хамтлагийг тарсан гэх мэдээлэл гарах болсон. Тэгвэл тус продакшны захирал Н.Ариунболд энэ талаар мэдээлэл өгчээ.
Тэрбээр “Манай хамтлагийнхан тодорхой шалтгааны улмаас уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсардлаа. Харин өнөөдрөөс (III/20) бүгд цугларч уран бүтээлдээ эргэн орж байна. Удахгүй шинэ киноныхоо нээлтийг хийнэ. Тэр ажилдаа л хамаг анхаарлаа хандуулж байна. Үдээс хойш хамтлагийн “Facebook” хуудастаа ямар кино, хэзээ нээлтээ хийх талаар тодорхой мэдээлэл оруулна. Мөн удахгүй болох инээдмийн баярыг угтан хошин урлагийнхан нэгдсэн тоглолт хийх гэж байгаа. Тиймээс ойрын хугацаанд уулзаж ярилцахаар төлөвлөж байна” хэмээн хэвлэлд ярьжээ.

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих