Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох сургалт зохион байгуулав
Сургалт дадлагын төв, “Дэлхийн зөн -Монгол” олон улсын байгууллагатай хамтран Улаанбаатар хотын цагдаагийн газар, хэлтсийн хэв журмын ажилтнуудад “Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр Гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Энхтуяа, “Цэцээ гүн” дээд сургуулийн багш докторант Д.Оюу-Номин нар “Хүний эрх, жендерийн тэгш байдал, гэр бүлийн хүчирхийлэл, хохирогчийг шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах”, “Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ хийх, аюулын эрсдлийн түвшинг тогтоох, генограмм, эко зураглал үйлдэх аргачлал”, “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамтарсан багийн үйл ажиллагаа болон хохирогчийг түр хамгаалах байрны тухай ойлголт” сэдвээр тус тус сургалт явууллаа.
URL: