Албан тушаалаасаа шалтгаалж цолоо нэмүүлсэн цагдаа нарын цолыг хураана

Цагдаа аӨнгөрсөн жилүүдэд Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжин ажиллах хугацаандаа өөрийн дүрмийг хууль зүйн салбарт шигтгэж өгсний нэг арга  хэмжээ нь албан тушаалыг дагасан цол. Ёстой л цол дагаж бяр сууна гэгчээр нутаг дэвсгэр хариуцсан газар, хэлтсийн дарга болвол цагдаагийн хурандаа цол зүүнэ. Харин нэгжийн дарга бол ажилласан жилээсээ хамаарч хошууч, ахмад цолтой, ахлах дэслэгч, дэслэгч гээд цол бүр өөрийн гэсэн месттэй болж хувирсан.

Ийнхүү албан тушаалын нөлөөгөөр цолоо ахиулсан эрхмүүдийн цол тэмдэгийг хураах, өмнө нь цолоо хураалгасан нэгэнд нь эргүүлэн олгох ажлыг Д.Дорлигжав сайд эхлүүлсэн байна. Ингэж нэгнийхээ хийсэн ажлыг үгүйсгэж, баллуурдах ажил хийсээр манай дарга сайд нарын ажил урагшлахгүй нэг байрандаа л байсаар байна.

Энэ нь олон жил үр бүтээлтэй ажилласан хугацаагаасаа хамаарч цол авахгүйгээр тухайн үед ямар албан тушаалд томилогдоно тэрнийхээ хүрээнд цол авч эхэлсэн гэсэн үг. Нөгөөтэйгүүр  гэмт хэрэг илрүүлэх, мөрдөн шалгахад онцгой гавъяа байгуулсан, бусдыг аврах хамгаалах баатарлаг үйлс бүтээсэн ч гэсэн хурандаа цол олгохгүй. Зөвхөн газар, хэлтсийн дарга болвол хурандаа хэмээх хүндтэй цолыг зүүх заяа тохиосон. Мэдээж энэ бүхэн зарим алба хаагчдад сайхан ч, үлдсэн хүмүүст хэтэрхий шударга бус зүйл болж орхих нь ойлгомжтой.

Тушаал гарсан учир албан тушаалын цолны асуудал өнөөдөр цэгцэрнэ гэж цагдаагийн байгууллагын эх сурвалж онцолж байна. Тэгэхээр өнөөдөр  албан тушаалд томилогдож цол авсан хүмүүс хуучин цолоороо үлдэж, харин ажлын байр, албан тушаалаасаа болоод цолоо бууруулсан хүмүүс эргэн цолоо сэргээж эхлэх юм.

Энэ мэтчилэн албан тушаалтны тоглоомын хэсэг болж байгаа албан үүрэг гүйцэтгэгч нар золиослогдсоор байх уу.

 

Ух сурвалж WWW.BOLOD.MN


URL:

Сэтгэгдэл бичих