Ерөнхийлөгчид захидал илгээжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж “Шинэ үе-шинэ хүчний холбоо”-ны тэргүүн Д.Өрнөхбаяр захидал илгээжээ.
Түүний захидалд “Эрхэм ерөнхийлөгч өө! “Монголчууд-Их үндэстэн” гэсэн үндэсний шинэ бахархалыг бий болгох талаар танд хандаж байна.
Бид өнөөг хүртэл үндэсний бахархалаа түүхэн үйл явдлын ач холбогдол, түүхэн зүтгэлтнүүдийн гавьяаг үнэлэх зэргээр хязгаарлаж, явцуу хүрээнд ойлгож ирсэн. Энэ нь үндэсний бахархалын талаарх зөв ойлголтыг бүдгэрүүлж улмаар орхигдуулахад хүргэсэн нь нууц биш. Үндэсний бахархал гэдэг бол тухайн үндэстнээс түүхэн цаг хугацаанд бий болгосон их үйл хэрэг, бүтээлч үйлсийн жагсаалт төдийхөн биш. Харин тэрхүү гавьяат үйлсийг төрүүлсэн гоц чадвар, үндэстний бусдаас ялгарах давуу тал, мөн чанарыг шингээсэн, үндэсний ухамсрыг сэргээгч үнэт зүйл юм. Монголчуудын хувьд их үйл хэрэг нь ч бий. Их үйл хэргийг бий болгосон үнэт зүйл нь ч бэлхэнээ буй. Харин тэрхүү үндэсний бахархалаа шинээр томъёолон тодорхойлж, тунхаглан зарлах нь монголчуудын оршин тогтнохуйд нөлөөлөх хүчин зүйлийн нэг мөн. Учир нь өөрийгөө ухамсарласан буюу зөвөөр таньж чадсан үндэстэн нэгдмэл байж чаддаг.
Монголчууд-Их үндэстэн. Энэ бол шинжлэх ухаан, түүх монголчуудын нүүдэл суудлыг шинжлэн судлаад бидэнд томъёолон ирүүлсэн үнэн юм. Үнэнийг шинжлэх ухаан талаас нь газар зүйн сургаалтны том төлөөлөгч, угсаатны зүй судлаач, түүхч Л.Н.Гумилёв нотолсон. Байгалийн эрчимт хүчийг бусдаас илүү авч хүн төрөлхтөнд нөлөөлж чаддаг үндэстэнийг Л.Гумилев Хэт угсаатан (супер этнос) гэж тодорхойлсон. Түүний эрчимт хүчний онолыг дэлхий хүлээн зөвшөөрсөн. Энэ нь угтаа монголчуудыг хэт угсаатан буюу их үндэстэн гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Хэт угсаатан гэдгийг өнөөгийн нөхцөл байдалд тохируулан их үндэстэн гэж ойлгож нэрших хэрэгтэй байна.
Монголчууд их үндэстэн гэдгийг дэлхийд хамгийн том гүрэн байгуулж чадсан өвөг дээдсийн түүх төдийгүй монгол хүний уугуул төрөлх чанар давхар нотолно. Тийм ч учраас Монголчууд дан ганц эрчимт хүчийг шингээж авснаараа их үндэстэн болсон хэрэг биш. Харин эрчимт хүчийг шингээж авах угсаа гарвал, уг чанартай байсан учир төрөлхөөсөө их үндэстэн байсан гэж ойлгох нь зөв болно. Их үндэстэн болж төрөх хувь тавилан бол тэнгэр эцэг, байгаль эхээс хайрласан хишиг, Бурханы бэлэг. Энэ утгаараа Чингис бол бүх Монголчуудын хаан төдийгүй хамтын бүтээл юм. Монголчууд их үндэстэн байсан учир Тэмүүжин Чингис болж чадсан юм.
Монголчууд их үндэстэн мөн гэдгээ зарлан тунхаглах нь Монгол улсад ардчилал хөгжиж байгаагийн том нотолгоо болно. Учир нь ардчилсан орны иргэд л өөрсдийн үндэсний бахархалаа хэнээс ч асуулгүйгээр тодорхойлж, хэнээс ч айлгүйгээр бахархах эрхтэй билээ.
Ийм учир Монгол хүний бие, оюуны хүч чадлын эх сурвалж нь их үндэстний онцгой чадвар юм гэдгийг нотлох нь төрийн үүрэг юм. Ингэснээр их үндэстэн-монгол хүний баримтлах ёс зүйн зарчмыг уламжлал шинэчлэлийн тэгш харьцаанд шинээр бий болгох боломжтой. Монголчуудын соёл иргэншлийг үгүйсгэгчдэд түүх, шинжлэх ухааны нэгдсэн цохилтыг өгч чадна. Монгол үндэстнийг оюун санаагаар нэгдмэл байлгаж нэг зүгт нэг зорилготойгоор алхуулж чадна. Өөрсдөөрөө бахархаж чадаж байгаа үндэстэн л эв нэгдэлтэй байж ирээдүй өөд итгэл төгс урагшилж чадна.
Иймд Монгол төрийн тэргүүн та Монголчууд-Их үндэстэн гэсэн бахархалыг төрийн бодлогын хэмжээнд тунхаглан таниулахад онцгойлон анхаарна уу!
Монгол үндэсний бахархалыг түгээн дэлгэрүүлэх шинэ их үйлсийг өөрийн эрх, үүргийн хүрээнд удирдан манлайлахыг хүсье” гэсэн байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
аа а
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮ ро өах ах
одоо монголын ажиллахгуй биз дээ Дэмий хугацаагаа хүлээж хэлбэрдэж байхаар түргэн огцор