Улсын хэмжээнд 1774.4 мянган төл хүлээн авчээ

uls_550f9fcabbf51_1

Улсын хэмжээнд өнөөдрийн  байдлаар  нийт 1800.9 мянган эх мал төллөж,  1774.4 мянган төл буюу

  • 4197 ботго,
  • 4471 унага,
  • 35.3 мянган тугал,
  • 842.6 мянган хурга,
  • 887.8 мянган ишиг хүлээн аваад байна.

Төллөсөн эх малын тоог оны эхний хээлтэгчийн тоотой харьцуулахад Ховд аймаг 41.4 хувь, Сэлэнгэ аймаг 39.9 хувь, Баян-Өлгий аймаг 26.5 хувиар тэргүүлж байна.

Одоогийн байдлаар нийт нутгийн 30-аад  хувь  цастай ч ерөнхийдөө   дулаавтар  байгаа  нь  мал төллөлтөд таатай байна.

Хэдий  тийм ч  говь талын нутгаар салхитай байгаа бөгөөд энэ сарын 25-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Сэлэнгийн сав газраар, 26-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 27-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар цас орж зарим  газраар  түр  зуур  секундэд  16-18 метр хүрч  шороон  шуурга шуурах  төлөвтэй  байна.

Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, голын сав газраар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын сав газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Цаг агаар дулаарч таатай байгаа ч гол, мөрний цөмрөлт, гэнэтийн салхи, шуурганаас сэрэмжтэй байхыг малчид, иргэддээ анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих