Ахмад дипломатч Ц.Гомбосүрэн “Билигт гүүш” шагналын эзнээр тодорлоо
Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, дуун хөрвүүлэгч Жамсрангийн Гэндэндарамын “Билигт гүүш” шилдэг орчуулгын шагнал гардуулах арга хэмжээ Гадаад хэргийн яамны ёслолын танхимд боллоо.
Энэхүү шагнал гардуулах арга хэмжээнд Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны дэд сайд Б.Тулга нар болон Монголын оюуны соёлын нэр хүндтэй төлөөлөгчид хүрэлцсэн ирсэн байв.
Энэ жил анх удаа олгогдож буй “Билигт гүүш” орчуулгын бүтээлийг шалгаруулахад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд орчуулагдан олны хүртээл болсон 21 орчуулагчийн 40 бүтээл ирсэн байна.
Хоёр жил тутамд олгогдох “Билигт гүүш” шагналын анхны эзнээр Ф.М.Достоевскийн “Солиот”, Орхан Памиукын “Хар домог” романыг орчуулсан нэрт орчуулагч, Гадаад хэргийн сайд асан, ахмад дипломатч Ц.Гомбосүрэн шалгарч Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь шагналыг гардууллаа.
Тэрээр хэлэхдээ өөрийн эцэг Н.Наваан-Юндэн нь 1926 оноос Германд сурсан анхны 35 оюутны нэг бөгөөд дэлхийн сонгодог зохиолоос дуун хөрвүүлэгч, тайлбар толь орос монгол толийг зохиоход гар бие оролцогч , хэл шинжээч байсныг дурдаад дэлхийн уран зохиолын эрдэнэсийн сангаас Монгол хэлнээ орчуулан толилуулах хийгээд, Монголын уран зохиолыг гадаад хэлнээ орчуулах эрдмийг хөхүүлэн дэмжиж ажиллахаа онцоллоо.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” Онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэгдсэн гээд бод доо. Google дээр Онцгой маанаг гээд хайнгуут гарч ирдэг юм