Витаминжуулалтын аяндаа нэгдэж үнэгүй витамин аваарай
Сүрьетэй тэмцэх дэлхий нийтийн өдрийг тохиолдуулан “Витаминжуулалтын аян” эхлэж байна. Энэхүү аяныг монгол улсад 6 дахь жилдээ Монос групп ХӨСҮТ-тэй хамтран зохион байгуулж байгаа юм.
Сайн үйлсийн витаминжуулах уг аян нь энэ жил Сонгино хайрхан дүүргийн эрүүл мэндийн кабинет, Сүрьегийн төвтэй хамтран Cонгино Хайрхан дүүргийн Цамбагарав үйлчилгээний төвийн урд талбайд 3-р сарын 24 -ны өдрийн 12 цаг 30 минутаас эхлэн үнэгүй витамин иргэдэд тараах үйл ажиллагаагаар эхлэх ажээ.
Витаминжуулалтын аян “Халуун дулаан миний гэр бүл” гэсэн уриатай бөгөөд 5-р сарын 13 хүртэл үргэлжлэх юм. Мөн тус аяны хугацаанд Монос групп сүлжээ эмийн сангуудаараа витминуудаа 50-80 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулж байна.
URL: