Онгон охины шинж тэмдэг
Буруу ойлголт 1: Онгон биш охид алхах үед хоёр хөлнийх нь хооронд их зай гардаг.
Үнэн: Охидуудын яаж алхаж байгаа нь тэдний төрөлхөөс заяасан анатомын байдлаас шалтгаална. Цаашлаад түүний гуяны яс хэр өргөн байх, гуя нь хэр тарган байх эсэх нь алхалтанд нөлөөлдөг. Тэрнээс биш энэ нь онгон биш үгүйтэй ямар ч хамааралгүй.
Буруу ойлголт 2: Эмэгтэй хүн секс хийсний дараа өгзөг нь хавтгай болдог.
Үнэн: Хэрвээ энэ үнэн бол, бидний харах дуртай сайхан алим шиг хэлбэртэй, бөв бөөрөнхий өгзөгнүүд байхгүй л байсан болов уу. Тиймээс эмэгтэй хүн секс хийсний дараа өгзөгнийх нь булчин уяан хатан байдлаа алдаж хавтгай болно гэж байхгүй.
Буруу ойлголт 3: Онгон охины хөх нь дээшээ чиглэсэн байдаг.
Үнэн: Онгон охидууд ч бас ялгаагүй бусадтай адил халхгар (бага зэрэг унжсан) хөхтэй байж болно. Чамайг дараа нь өөрөө харна гэж найдья.
Буруу ойлголт 4: Охидууд анх удаагаа бэлгийн харилцаанд орсны дараа хөх нь томордог.
Үнэн: Их хэмжээний цус эрэгтэй хүний эрхтэнд ирснээр хөвчирдөгтэй адил эмэгтэй хүний хөх сэрэл нь хөдөлсөн үед чангарч бага зэрэг томорсон мэт харагддаг. Энэ гэхдээ харьцангуй ойлголт. Тиймээс жижиг хөхтэй, “хавтгай” цээжтэй эмэгтэй хүн бүрийг онгон гэж бодох нь “бүдүүлэг”, тэнэг хэрэг болно.
Буруу ойлголт 5: Онгон охины шээс илүү тунгалаг, гялалзсан харагддаг.
Үнэн: Онгон байгаа эсэхийг шээсний шинжилгээгээр тогтоодоггүй, зөвхөн жирэмсэн эсэхийг л тогтооно. Үүнээс гадна шээсний чанар (бүх хүнийх: эрэгтэй, эмэгтэй, манин) хэр их шингэн юм ууж байгаагаас хамаарна. Их ус уух тусам, шээс илүү тунгалаг, өнгөгүй харагддаг. Чи ядаж энийгээ мэдэж байгаа байлгүй дээ.
Буруу ойлголт 6: Хүнтэй унтсан охидууд “арай өөр төрхтэй” байдаг.
Үнэн: Залуучууд нэг иймэрхүү юм яриад байдаг. Үнэн гэвэл онгон төрх, онгон биш төрх гэсэн юм байхгүй.
Буруу ойлголт 7: Анх удаа секс хийх үед эмэгтэй хүн заавал цус алддаг. Хэрвээ цус алдахгүй бол тэр охин онгон гэж худлаа ярьсан байна гэсэн үг.
Үнэн: Энэ ер нь хамгийн түгээмэл яригддаг зүйл. Надад нэлээн хэдэн залуучууд “тэд нарын унтсан охин нь онгон гэж байсан ч ерөөсөө цус гараагүй, тэгэхээр онгон гэж худлаа ярьсан байж таарна” гэж хэлж байсан. Онгон хальс (эмэгтэй хүний эрхтэний үүдэн хэсгийг бүрхсэн нимгэн хальс) сексийн явцад урагдах үед цус гардаг. Тиймээс цус гарах нь онгон байдлаа алдаж байна гэсэн нийтлэг ойлголт бий. Гэхдээ онгон хальс нь биеийн хүчний ажил хийх явцад урагдах тохиолдол ч бас байдаг. Жишээ нь дугуй унах, удаан дасгал хийх (гимнастик). Мөн тампоныг зөв хэрэглэхгүй бол онгон хальс цоорох магадлалтай. Зарим охид анхны сексийн үеэр цус алддаггүй. Учир нь тэдний онгон хальс илүү уян хатан байдаг байна. Тиймээс цус алдахгүй байна гэдэг нь онгон биш гэх ойлголт нь худлаа юм.
Дүгнээд хэлэхэд: Иймэрхүү давсалсан ярианууд хүмүүсийн ам дамжиж ирсэн, нэг бол хэн нэгэн “ухаантных” нь бодож олсон юм байх. Тиймээс бусад хүмүүсийн хэт дэвэргэсэн цуу ярианд итгэх хэрэггүй. Үнэн хэрэгтээ эмэгтэй хүн (эрэгтэй хүн) онгон байдлаа алдсанаар ямар нэгэн бие махбодын өөрчлөлт орохгүй. Зөвхөн эмнэлэгийн үзлэгээгээр л онгон мөн биш эсэхийг тогтоодог. Бүр нарийн шинжилгээгээр тухайн эмэгтэй хүний онгон хальс сексын үед үү аль эсвэл дугуй унаж байгаад унаснаас болсон уу гэдгийг тогтоож ч болно. Үүнээс өөр арга гэвэл чи тухайн охиноос асуугаад түүнийг үнэн хариулна гэж найдах л юм даа.
URL: