Шийдэл ба тусгал
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шийдлийн Засгийн газрын тэргүүлсэн 100 хоногтоо юу хийж амжуулав. Түүний байгуулсан Засгийн газар улс орны эдийн засаг хүндэрсэн үед ажлаа хүлээж авсан. Тиймээс ч Засгийн газрын тэргүүнээр томилогдоод УИХ-ын чуулганы индрээс хэлсэн үгэндээ өдөр бүр “Эдийн засаг” гэдэг үгийг маань мэгзэм мэт амны уншлага бодлого шийдвэртээ хэрэгжүүлэхээ амласан билээ.
Шийдлийн Засгийн газрын 100 хоногийн энэ өдөр өнгөрсөн хугацаанд хэрхэн ажиллаж, эдийн засагт ямар эерэг үзүүлэлт авчирсаныг нь эргэн харъя.
Парламентыг “73-ын бүдүүн”-ээр нэршүүлсэн Ч.Сайханбилэгийн шийдэл
Түүний Засгийн газар “73-ын бүдүүн” бүлэг гэх нэрийг парламентад зүүн байгуулагдсан. Учир нь парламентад суудалтай улс төрийн хүчнүүдтэй хамтран их эвслийн Засгийн газар байгуулсан билээ. Ялангуяа парламентад хүчтэй сөрөг хүчин гэгдэх МАН-ын бүлэгтэй нягт хамтарсан. Тиймээс ч Засгийн газраас УИХ-д өргөн барих хуулийн төсөл “ногоон гэрэл”-ээр батлагдах нөхцөл бүрдсэн гэж болно. Нөгөөтэйгүүр Тавантолгой хэлэлцээр гацаанд орж, Оюутолгойн хөрөнгө оруулалт саатаж, гадаадын хөрөнгө оруулагчид нүүрээ бууруулан, төгрөгийн ханш суларсан эдийн засгийн хүндхэн үед байгуулагдсан шинэ Засгийн газраас нийгэм, нийтээрээ нааштай, шуурхай, зоримог шийдлийг хүсч, хүлээж угтан авсан гэж болно.
Хэдийгээр асуудлыг хэлэлцэхэд хамтарсан намууд тохиролцоонд хүрээгүйгээс гэдийх, завсарлага авах зэрэг улс төржилт явагддаг ч эдийн засагт ач холбогдол бүхий хуулийн төсөл, хөтөлбөрүүдийг гацаалгүйгээр хэлэлцэн, батлахад парламент дахь олонх дэм болсоор байна.
Тавантолгойн хэлэлцээр завсарлага авч, Оюутолгойн төсөл үргэлжилсээр
Шийдлийн Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ батлахдаа өмнөх Засгаас өргөн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Эдийн засгийн хямралыг даван туулах, цаашлаад ирээдүйд гадаадын томоохон хөрөнгө оруулалтыг татах үүднээс том мега төслүүдийг хэрэгжүүлэхэд илүүтэй ач холбогдол өгч Монгол Улсын сайд хэмээх албан тушаалыг гарган, хариуцуулахаар томилсон. Арга ч үгүй биз, гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом уналттайгаар сүүлийн жилүүдэд явж байгаа. Оргил үедээ 4.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт манайд орж ирдэг байлаа. Гэтэл өнгөрсөн онд 507 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ оргил үетэйгээ харьцуулбал 9.3 дахин, өмнөх онтойгоо харьцуулвал 4.5 дахин буурсан үзүүлэлттэй байна. Тиймээс ч өнөөдөр Монгол Улсын сайд М.Энхсайхан Оюутолгойн хөрөнгө оруулалтыг татах, Тавантолгойн төслийг эхлүүлэх, төмөр зам тавих ажлыг урагшлуулах гээд эдийн засгийн томоохон төслүүд дээр толгой өндийх завгүй ажиллаж байгаа. Харин хэлэлцээрийн явцад Тавантолгойн Чалкотой хийсэн гэрээнээс үүдэн түр завсарлаад байна. Хэрвээ хоёр тал зөвшилцөл, ойлголцолд хүрвэл ажил цааш үргэлжлэх биз. Харин Оюутолгойн далд уурхайн ТЭЗҮ-г Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулахаар болсон чихэнд чимэгтэй мэдээлэл байгаа.
Таналт, хэмнэлтийн төсөв
Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдаад хамгийн түрүүнд энэ оны төсвийг тодотгохоос ажлаа эхэлсэн. Сүүлийн жилүүдэд мөрөөдлийн жагсаалтаар бүрдэж ирсэн төсвийн хөөсийг дарж, бодитоор хэрэгжих ажлуудыг тусгах үүднээс төсөвт таналт, хэмнэлт хийсэн билээ. Энэ үүднээс нэг их наяд орчим төгрөгөөр төсвийн орлого, зарлагыг бууруулсан. Монгол Улс маш олон төсөвтэй байна гэсэн шүүмжлэл нийгэмд байсан. Төсвөөс эргэн төлөгдөж байгаа төслүүдийг улсын төсөвт тусгасан учир зарлага, санхүүжилт өссөн. Үндсэн төсвийн алдагдлыг хоёр хувь дээр барьжээ. Хөгжлийн банкнаас санхүүжиж байгаа төсөл арга хэмжээнд санхүүжих хөрөнгийн хэмжээгээр төсвийн алдагдал 5 хувьд байгаа аж. Төсвийн хөрөнгө оруулалтыг шинээр хийхийг тэвчих зарчим баримталж, өмнө нь хэрэгжүүлсэн ажлуудаа дуусгахаар төлөвлөсөн байна. Хөрөнгө оруулалтын зардлыг бууруулснаар бүтээн байгуулалт Монгол Улсад зогсох нь гэвэл эндүүрэл юм. Энэ онд ашиглалт орох барилга байгууламжийг танилцуулъя. 2015 онд 37 цэцэрлэгийн, 21 эмнэлгийн барилга, 15 соёлын төвийн, 7 спорын заалын, 10 дотуур байрны, 13 сургуулийн барилга тус тус шинээр ашиглалтад орно.
Түншлэлээр тэлсэн эдийн засаг
Ерөнхий сайд анхны гадаад томилолтоо Япон Улсаас эхэлсэн. Энэ айлчлалаар олон жил яригдаж байсан Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан билээ. Хэлэлцээр батлагдсанаар манай улс бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн орох, МонголУлсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, МонголУлсын гадаад бодлогын үзэл баримтлалд нийцсэн гуравдагч хөршийн бодлогыг эдийн засгийн агуулгаар баталгаажуулахад том алхам болсон төдийгүй гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх, валютын орлогыг нэмэгдүүлэх ихээхэн ач холбогдолтой юм.
Өрийг цэгцэлжээ
Монгол Улсын өр хэд хүрээд байна вэ, ирээдүйд өрийг хэрхэн төлж барагдуулах вэ гээд л улстөрч, эдийн засагчдын дунд маргаан дэгддэг. Харин энэ маргаан Өрийн удирдлагын тухай хууль батлагдсанаар намжсан гэж болно. Өрийн удирдлагын тухай хууль батлагдсанаар өөрийг тодорхой хэмжээнд хумьж өгсөн байна.
Өмнө нь Монгол Улсын өр л гэж байсан. Харин Засгийн газрын өр гэдэг нь зөвхөн Засгийн газраас хариуцаж барагдуулах өр багтаж байгаа юм. Үүнд Засгийн газрын өөрийнх нь тавьсан болон орон нутаг дахь засаглалын тавьсан өр, Засгийн газраас гаргасан баталгааг багтаажээ. Бусад өрийг улсын өрөнд багтаасан. Мөн хуулиар төлбөрийн чадвар сайтай аж ахуйн нэгжүүдэд томоохон төслүүдэд Засгийн газраас баталгаа гаргах бололцоог нээж өгсөн. Гэхдээ энэ удаагийн Засгийн газар баталгаа гаргах боломжгүй аж. Учир нь өрийн хэмжээг нэмэгдүүлээгүйгээр хуульчилсан. Харин дараа дараагийн Засгийн газарт эдийн засгийг тэлэх бололцоогоор олгож байгаа аж.
Өрийн удирдлагын тухай хууль батлагдсанаар Засгийн газарт 600 орчим сая төгрөгийг босгох боломж ч олгосон. Өрийг ДНБ-ий 58.3 хувьд барих хуулийн заалтыг ч зөрчөөгүй, Ерөнхий сайдад ч ажлаа хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн талтай.
Хүлээгдсэн хуулиуд батлагдаж, хөрөнгө оруулагчид ажилдаа орлоо
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулж Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон бол Урт нэртэй хуулийн журамд ч өөрчлөлт орууллаа. Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлтээр төр хувь эзэмшихгүйгээр роялтын төлбөрийг тухай бүр нь авч байхаар тусгасан юм. Харин энэ заалтыг “Оюутолгойн 34 хувиа зарах гэсэн бодлого” гэх хардлага нийгэмд байсан. Гэвч хууль буцаж үйлчлэхгүй, Оюутолгойд ямар ч хамаагүй заалт гэдгийг салбарын сайд, Засгийн газрын тэргүүнээс эхлээд спикер хүртэл тодотгон хэлсэн. Шинээр батлагдсан хуулийн гол агуулга нь гол, мөрний урсац бүрэлдэх эхэд хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг бүрэн хориглож, ойн сан бүхий газарт олгогдсон тусгай зөвшөөрлүүдийн үйл ажиллагааг Ойн тухай хуулийн дагуу 1 мод огтолбол 10-аас доошгүй мод тарих, нөхөн сэргээлт хийхээр зохицуулсан. Мөн усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг Усны тухай хуулийн дагуу усны сан бүхий газрын эргээс 200 метрээр тогтоож, “урт нэртэй хууль” батлагдахаас өмнө усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээг авч, нөхөн сэргээлт хийлгэх журмыг Засгийн газар баталж хэрэгжүүлэхээр заасан. Ингэхдээ нөхөн сэргээлтэд зарцуулах зардлыг тухайн аж ахуйн нэгж 100 хувь урьдчилан байршуулж, хэрэгжилтэд нь төр хяналт тавихаар болсон юм. Хуулиуд хэрэгжиж эхэлснээр валютын урсгал ч тодорхой хэмжээгээр нэмэгдэж эдийн засагт эерэг үзүүлэлт авчрах юм.
Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт бус
Хүндрэлээс гарах арга хэмжээ авахгүй бол эдийн засгийн өсөлт 2 хувиас доошилж, ажилгүйдлийн төвшин ч 10 хувиас дээшилж, экспортын хэмжээ 5 тэрбум ам.доллараас доошлох магадлалтай аж. Төсвийн алдагдал өнөөдөр 1.2 их наяд төгрөгт хүрчээ. Энэ тоо улам нэмэгдэж, ханшийн сулрал ч 30 хувиас дээш гарахаар урьдчилсан тооцоо гарчээ. УИХ-ын намрын чуулганаар Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийг баталсан. Иргэддээ дарамт багатайгаар хувийн хэвшлээ дэмжих замаар эдийн засгийн хүндрэлээс гарна гэж тооцсон байна. Төсвийн нэгдмэл ил тод, хяналтын бодлогыг хэрэгжүүлнэ, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, мөнгөний бодлогоор эдийн засгийн гадаад тэнцлийг дэмжих, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, дэд бүтцийн томоохон төслүүдээ эхлүүлэх зэрэг зорилтыг уг хөтөлбөрт тусгажээ.Засгийн газрын хувьд мөрөөдлийн жагсаалт бус ажил хэрэг болгохоор зорьж байгааг салбарын сайд нь онцолж байсан.
Шийдлийн Засгийн газраас Эгийн голын, Багануурын, Тавантолгойн цахилгаан станцуудыг барих хөрөнгө оруулалт, санхүүжилтээ шийдвэрлэсэн. Мөн алтны олборлолтыг нэмэгдүүлэх, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг нэгдүгээр клиникийн харъяанд шилжүүлсэн, Автомашин, дизелийн онцгой албан татварыг тогтоосон гээд цаг үеийн шинжтэй хэдий ч эдийн засгийн ач холбогдолтой олон ажлыг өнгөрсөн 100 хоногийн хугацаанд шийдвэрлэн ажиллажээ. Цаашлаад эдийн засагт хэтийн өндөр ач холбогдолтой, үр өгөөжөө олон жилээр өгөх томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэхээр болжээ. Гэхдээ өнгөрсөн хугацаанд эдийн засагтаа анхаарч, илүүдэл зардлаа хэмнэх үүднээс халамжийн, тэр дундаа эх, хүүхдийн мөнгийг танахаар төлөвлөсөн нь нийгмийн дургүйцлийг хүргээд амжсан. Ажил хийж байгаа хүн алддаг бас зэм хүртдгийн адил парламент Засгийн газрын тэргүүний санаачилсан арга хэмжээнээс олны дэмжлэг авсныг нь баталсан. Харин одоо эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмаа баталж, жагсаалтаа гаргахаар төлөвлөж байгаа юм билээ.
Шийдлийн Засгийн газар 100 хоногоо хийсэн ажил, хэлэх үгтэй угтжээ. Шийдлийн Засаг эхний 100 хоногтоо бодлогын шинжтэй төсөл, хөтөлбөрүүдээ боловсруулан батлуулж, эдийн засгийн хүндрэлээс гарах арга замаа шийдэж, итгэлийг олон нийтэд төрүүлж чадсан байна. Харин одоо зогсолтгүй ажиллах, эдийн засагт валютын урсгалыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдыг татахаар их замын эхэнд ирсэн нь сайшаалтай. Зүтгээд байж дээ, дараагийн 100 хоногт эдийн засаг сайжирч, валютын урсгал нэмэгдэж, шийдэлд хүрсэн ажлууд үр дүнгээ өгч, замын талдаа орсон байх биз ээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. энэ нөхрийн талаар” Онцгой маанаг” нэртэй зохиол хүртэл хэвлэгдсэн гээд бод доо. Google дээр Онцгой маанаг гээд хайнгуут гарч ирдэг юм