Японруу мах экспортлох квот шийдэгджээ
Монголын 5700, Японы 9300 төрлийн барааны импортын гаалийн тарифыг шууд чөлөөлөх буюу 10 жилийн хугацаанд үе шаттайгаар бууруулахаар болжээ. Япон руу экспортлох бүтээгдэхүүн нь Монголд бий болсон өртөг нь хамгийн багадаа 40 хувь байж, 0 хүртэлх татварын хөнгөлөлт эдэлнэ. Японы зах зээлд оёмол бүтээгдэхүүн гаргах бол даавуу нь Монголдоо үйлдвэрлэсэн, эсвэл Японоос оруулж ирж, үйлдвэрлэсэн байх шаардлагатай.
Монгол Улс мал сүргийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг ч мах, махан бүтээгдэхүүнээ Япон руу экспортолсон түүх бараг үгүй. Монголын талаас мах, махан бүтээгдэхүүнээ татваргүй экспортлох хүсэлтийг удаа дараа тавьснаар тодорхой квотын хүрээнд зөвшөөрөгджээ. Гэхдээ Япон улсын хувьд махны хэрэгцээгээ Шинэ Зеланд, Австралиас импортолсон бүтээгдэхүүнээр хангадаг байна. Монголын бизнесмэнүүд энэ төрлийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд экспортлохыг хүсвэл дээрх хоёр том оронтой өрсөлдөхүйц байх нь чухал аж.
uls
URL: