2011 оны Ази тивийн бодибилдинг, фитнессийн аварга шалгаруулах тэмцээн

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор Монгол улсад анх удаа 2011 оны Ази тивийн аварга шалгаруулах бодибилдинг, фитнессийн тэмцээн өнөөдөр АСА циркд зохион байгуулагдаж эхэллээ.

Тус тэмцээнд 26 орны 140 гаруй тамирчид 55, 60, 65, 70, 75, 80, 85,90,100-кг есөн жинд өрсөлдөж байна. Монгол улсаа төлөөлж 17 тамирчин оролцож байна.

Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нарын бүрэлдэхүүнтэй гишүүд ажиллаж байна.

Монголын Бодибилдинг, Фитнессийн нэгдсэн холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ажилладаг.

Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны ерөнхийлөгч Rafael Santonja, Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны дэд ерөнхийлөгч, Араб, Африкийн бодибилдинг, фитнессийн холбооны ерөнхийлөгч, доктор Adel Fahim, Азийн бодибилдинг, фитнессийн холбооны ерөнхийлөгч Шейх Abdulla Bin Rachid, Азийн БФХ-ны дэд ерөнхийлөгч Хон Ен Рун нарын хүндэт зочид хүрэлцэн ирсэн.

Тэмцээн маргааш 15 цагаас үргэлжлэн явагдаж шилдэгүүд шалгаруулана.


URL:

Сэтгэгдэл бичих