“MH17”-г пуужин харван унагаасныг нотлох шинэ баримт олджээ

3fb8664db42f2a49dbb889c1b2146303_L

АМСТЕРДАМ. /ВВС/. Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн нисэх онгоцыг газар-агаар ангиллын пуужин харван унагаасныг нотлох шинэ баримт олдсон гэж Нидерландын RTL телевиз мэдээллээ.

“MH17” дугаарын нислэг үйлдэж явсан уг онгоц осолдсон газраас олдсон металлын хэлтэрхийг холбогдох албаны хүмүүс шинжилсэн байна. Ингээд үүнийг Орост үйлдвэрлэсэн “Бук” пуужингийн толгойн хэсгийн хэлтэрхий болохыг тогтоожээ.

Амстердамаас Куала-Лумпурын чиглэлд хөөрсөн уг онгоцонд сууж явсан 298 хүн бүгд амь үрэгдсэн билээ.

Ослын шалтгааныг мөрдөн шалгаж байгаа Нидерландын аюулгүй байдлын зөвлөлийн есдүгээр сард гаргасан урьдчилсан тайланд “Нисгэгчдийн бүхээгт техникийн асуудал гарсан гэх ямар нэгэн шинж алга. Техникийн саатал эсвэл нисгэгчдийн алдаанаас болж уг осол гараагүй. Мөрдөн байцаалтын урьдчилсан дүнгээр, онгоцны сэгний тарж унасан байдал нь онгоц агаарт задарч сүйрснийг харуулж байна. Өндөр хурдтай, хүчтэй гадны биетэд оногдсоны улмаас онгоц агаарт дэлбэрсэн” гэсэн байсан юм.

Г.Доржханд montsame


URL:

Сэтгэгдэл бичих