Муураараа алдартай Аосима арал (зураг)
Японы Аосима арал нь муурнуудаараа танигдсан жижиг арал юм.
1940-өөд онд энэ аралд 900 гаруй хүн амьдардаг байжээ. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа тус арлын иргэд ажил хайж Японы өнцөг буланд тарж явсан аж. Одоогоор энэхүү муурнуудын аралд 22 тэтгэвэрт гарсан иргэд амьдардаг байна. Орон нутгийн оршин суугчдын хэлснээр 50 жилийн өмнө тухайн арал дээр хархнууд ихээр бий болж тэднийг устгахын тулд 20 гаруй муур авч ирсэн аж. Муурнууд жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь жуулчдын анхаарлыг багагүй татаж, очих үзэх сонирхлыг нь төрүүлдэг гэнэ.
Н.Тилеген
ugluu.mn
URL: