Д.Дагвадорж: Тамир маань сайхан бүсгүй, сайн ээж юм шүү
Их аварга Д.Дагвадоржийг шинэ гэргийтэй болж буй тухай мэдээлэл цацагдсан билээ. Үүнтэй холбогдуулан аварга маань өөрийн фейсбүүк хуудсанд тайлбар бичжээ.
Тэрээр уг тайлбартаа “Надтай холбоотой мэдээлэл гарсан байна. Би үүнд хариулт өгье. Тамир бид хоёр сайхан охин, хүүтэй. Хагарсан шилийг эвлүүлж болдоггүйн адил буцааж эвлүүлэх гэж их хичээсэн зүтгэсэн. Мэдээж бурууг би өөрөөсөө хайсан. Миний амьдрал хэт ачаалалтай. Өөр хот болон тойргийн барилдаан гээд 1 жилийн тал нь гэр орондоо байдаггүй. Эмэгтэй хүнийг халамж хайраар дутаасан зүйл байгаа болов уу.
Чадах чинээгээрээ хүссэн зүйлийг нь авч өгч, сэтгэлээ хуурдаг байсан байх. Хүний дотоод сэтгэлийг баярлуулж чадахгүйгээс хойш……
Тамир маань сайхан бүсгүй, сайн ээж юм шүү. Бид хоёр сайн ярилцсаны үндсэн дээр тусдаа амьдарч байгаа нь үнэн.
Хэдий тусдаа байгаа ч байнга гэр орноороо орж, гарч, хүү охиндоо сайн аавын үүргээ биелүүлж яваа. Монгол улсын хуулийн дагуу эрх үүргээ 100% биелүүлж яваа гэдгээ хэлмээр байна.
Тэрнээс биш энд тэнд хаяад явдаг бусадтай зүйрлүүлж болохгүй болов уу. Цагийн эрхээр цэл залуу нас минь өнгөрч, аливаад буурь заах нас минь ирээд байна.
Хийж бүтээх НАС!!! Хүн хэдий ганцаар явах тусам улам зожиг болж, бор дарсны асар зуух ойрхон болдгийг өнгөрсөн цаг хугацаанд харла!! Ингэж явж хэрхэвч болохгүй!!! Би өөртөө цэг тавьсан!!
Дахиад гэдэг үг байхгүй болж байгаа мэт. Олон түмний хайр хишгийг даахгүй ингэж явах ч гэж дээ гэсэн өөртөө гутарсан олон өдрүүд байсаан.
Би одоо л Асашёорюү гэдэг брендийг авч хаяж, Дагвадорж гэсэн аав ээждээ хайртай хүү нь болохгүй бол болохоо байж байгааг ухаарсан. Олонд нэртэй хүнийг сайлах муулах алийг тэр гэхэв. Хорвоо дэлхий чинь бие биенээ мэрж амьдардгаас хойш. Бидний монголчууд тэр тусмаа цөөхүүлээ ховийн яриа түймэр мэт…
Би амьдралаа дахиад шинээр эхлүүлэх талаар нэлээд бодсон. Харин яаж? Ганцаар явах! Аль эсвэл гэдэг асуулт гарсан. Сайн хүний үрийг хайрлаад үүргээ ухамсарлаад явах ухаан хэрэгтэй гэдгийг машид тунгаан бодох хэрэгтэй. Надад бодох цаг хугацаа их байна.
2015/3/20 Tokyo Impreal Hotel!” гэжээ.
URL: