Оюутнууд бөөгийн хэрэгслээ зүүж явж багш нараа айлгадаг
Бөө мөргөлийн ёс, төр шашны заагийн асуудлаар “Дархад судлалын дээдэс хайрхад академи” ТББ, “Тэнгэр шүтээн, ногоон дэлхий” ТББ-аас хамтран өнөөдөр МҮОНРТ-д хэвлэлийн бага хурал хийлээ.
Бөө бол бусад шашнаас хамгийн түрүүнд дэлгэрсэн. Гэсэн хэдий ч ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр бөө мөргөлийг цоо шинэ уламжлалт бус зан үйл, этгээд хачин, хор хорлолтой худлаа зүйл хэмээн бусад шашнууд үгүйсгэж ёс бус аашилж байна. Бөө бол цөөхөн байх ёстой. Гэтэл шүтлэгтэнгүүд өөрсдийгөө бөө гэж үзээд явж байна. Монголд зүйд нийцсэн бөө бараг байхгүй. Ерөнхий болон их дээд сургуулийн оюутнууд бөөгийн хэрэгслээ зүүн явж багш нараа айлгаж байна гэж “Дархад судлалын дээдэс хайрхад академи” ТББ, “Тэнгэр шүтээн, ногоон дэлхий” ТББ-аас үзэж байгаа аж.
URL: