Хүүхдээ хаясан эцэг, эхийг олжээ
Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу хорооллын эцсийн гэр хороололд орчимд өлгийтэй хүүхэд хаясан байсныг цагдаагийн алба хаагчид иргэний мэдээллийн дагуу олж, Хүүхдийн төв сувилалд хүргэж өгсөн тухай өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл гурван сартай хүүхдээ гудамжинд орхисон байсан эцэг, эхийг олжээ. Тэдэнд хуулинд заасны дагуу шийтгэл оногдуулна. Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т “Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэсэн байдаг.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ewiidee ymar orowdmoor yum be ene nyih amitan ymar buruutai yum be ter ehiig ni ingej amid ywhaar uheed ogoosei