Эрдэмтэд нүдний хараа сайжруулдаг контакт линз бүтээжээ
Эрдэмтэд олон жижиг тольнуудаас бүрдэх ухаалаг линзийг хөгжүүлж байгаа ба энэ линз нь таны холын харааг бараг 3 дахин сайжруулж чадах юм.1,55 мм-ийн өргөнтэй линз нь телескоп болгож буй олон жижиг толь болон шүүлтүүрээс тогтдог. Гэрэл хүний нүдрүү нэвтрэхэд тодорхой хэмжээний тольнууд дээр ойгоод хүн эсвэл дүрсийн чанарыг сайжруулж харуулах аж.
Энэ линз нь хөгшрөлтөөс үүдэлтэй торлог бүрхэвч нь муудсан хүмүүсийн харааг сайжруулж чадна гэдэгт эрдэмтэд итгэлтэй байгаа юм. Швейцарийн биотехнологийн компани “Sensimed” анх нүдний даралтыг хянах зориулалттай ухаалаг линзийг хөгжүүлж байсан нь нүдний линз болон хүзүүндээ зүүх вайрлесаар мэдээллийг хүлээн авагчаас бүрдэх “Triggerfish” гэдэг системийг ашиглаж байжээ.
Нүдийг 24 цагийн туршид хянах бөгөөд энэ технологи нь урьдчилсан онош хэлж чадна гэж итгэж байна. 2014 оноос хараа зүйн чиглэлээр ажилладаг“Alcon” байгууллага “Google X”-тэй нүдний харааг хөгжүүлэх тал дээр хамтарсан гэрээ байгуулжээ. Ингээд хамтын ажиллагаа нь мэдрэгч, микроэлектроник ашиглан линзийг хөгжүүлж, глюкозийн түвшин, чихрийн шижин болон хөгшрөлтөөс хамаарсан хараа муудах үйл явцыг ажиглаж чадахаар болсон байна.
мэдээ.мн
URL: