Доргоны тос, буурын бохь хавдрыг эдгээдэггүй

dorgo-buurБ.Болдсайхан эмч зөвлөж байна

-Доргоны тос, мах хавдарт сайн гэж хүмүүс зөвлөдөг нь үнэн үү?

-Манайхан сүүлийн үед ходоодны хавдартай хүний өвчнийг анагаах гэж доргоны тос их хэрэглэх болжээ. Дорго баавгайн төрлийн амьтан. Баавгайтай адил хүчирхэг, бас шингэн тостой амьтан. Ханаагүй өөхний хүчлүүд ихтэй. Миний хувьд доргоны мах, тос сайн гэдэгт итгэхгүй байна. Олон ч таньдаг хүмүүс маань хэрэглэж байсан. Ач тусаа өгөөд эдгэрсэн гэж сонсоогүй. Ийм ярианд итгэж, манайхан өвчтэй байгаа хүнээ ч, ар гэрийг нь ч хуураад байгаа юм. Түүний оронд мэс засал, туяа зэрэг шаардлагатай эмчилгээг нь хийлгээд явбал хамаагүй үр дүнтэй. Ер нь Доргоны тос, махыг манайхаас өөр ямар ч оронд хэрэглэдэггүй.

-Буурын бохь хавдарт сайн гэж үнэн үү?

-Хүмүүсийн яриад байгаа буурын бохь гэгч нь буур орох үед шүлсний булчирхайнаас гарч байгаа хөөс шүлс, эрүүний үс сахалд наалдсаныг хэлдэг. Үүнийг би яаж сайн мэдэж байна гэхээр, би өөрөө хавдартай дүүдээ хэрэглэж байсан. Ямар ч үр дүн өгөөгүй. Ер нь ороо нь хүчтэй орсон зэрлэг амьтны шүлсэнд тодорхой хэмжээний уураг, даавар байх магадлал ихтэй. Тэр нь хүний биед эерэг энерги, тэнхэрч байгаа мэт мэдрэмж өгдөг байж магадгүй. Тэрнээс биш, хавдрыг эмчилнэ гэж байхгүй.


URL:

Нэр: зочин Огноо: 20 March 2015

Болдсайхан гуай худлаа шааж мэдэмхийрэхээ боль.Буурийн бохь гэж ар шилнээс нь орооны үед нь ялгардаг тослог зүйлийг хэлдэг юм

Нэр: зочин Огноо: 20 March 2015

буурийн бохь гэж шал өөр юм байдаг юм…

Нэр: essay writing service reviews best service Огноо: 21 July 2018

Paris ne s’est pas fait en un jour. Pas a pas on va loin.

Нэр: smart web robots Огноо: 25 July 2018

Il ne faut pas jeter de l’huile sur le feu.

Нэр: Ortambu Огноо: 6 April 2019

Seviyeli sohbet sitesi ortambu.net

Сэтгэгдэл бичих