Явуулын хөдөлмөрийн бирж алслагдсан дүүргүүдэд ажиллана

2014 оноос Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр Эрхлэлтийн үйлчилгээний төв, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран Монгол анх удаа явуулын хөдөлмөрийн биржийг ажиллуулж эхэлсэн билээ.

Явуулын хөдөлмөрийн бирж нь өнгөрсөн онд Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол дүүргийн зарим хороод,томоохон автобусны буудал, их дээд сургуулийн хотхонд очиж ажилгүй иргэдийг ажилд зуучлах, зөвлөгөө мэдээллээр хангах үйлчилгээг үзүүлсэн. Тэгвэл энэ жил төвийн 6 дүүрийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран бүх хороонд очиж ажилгүй иргэдэд хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлэхээс гадна алслагдсан дүүргүүд болох Багахангай, Налайх, Багануур дүүргүүдэд очиж ажиллахаар төлөвлөөд байна.

Явуулын хөдөлмөрийн биржийн нэг давуу тал нь хорооны ажилгүй иргэдээс Намрын ургац хураалт, Бүтээн байгуулалтын салбарт ажиллах хүсэлтэй залуучуудыг бүртгэж бригадын зохион байгуулалтанд оруулж, сургаж бэлтгэн ажлаар хангах юм.

1579888_859447297430614_602663986_n 11072756_859447300763947_1966011920_n 11079217_859447294097281_121628209_n


URL:

Сэтгэгдэл бичих