“Никитон” тоглолтон дээр согтуу эмэгтэй агсам тавьжээ
Рок попын ертөнцөд өөрийн орон зайгаа бий болгосон амьд домог Никитоны тоглолт эр цэргийн баяраар болсон билээ. Никитоныг элит хэмээн тунхаглах олон мянган фенүүдийн сэтгэлийг гонсойлгосон тасалбарын үнэ сүрдмээр байсан нь тэдний цахим хуудсан дахь сэтгэгдлээс тодорхой байлаа. Гэхдээ яахын аргагүй чанар чансааг мэдрүүлж чаддаг тоотой хэдэн сайн хамтлагийн нэг нь Никитон болохоор аргагүй биз. Гурав дугаар сарын 18-ныг никитоны өдөр гэж болохоор байсан нь тэдний тоглолт үзэгч сонсогч фенүүдээ үнэхээр доргиож чадсан гэдгээс харагдаж байлаа.
Никитон, Никитон!” гэх үзэгчдийн дуу хоолой тоглолтын туршид хадсан. Тоглолт “Үүлэн үст” дуугаар эхэлсэн нь үзэгчдийг аргагүй суудлаасаа босоход хүргэжээ.
Бидний зүрх сэтгэлд хадаатай өнөөх л “Ялгуун”, “Янаг цэцэг”, “Чамд би” дуунууд нь эгшиглэж үеийн үед сэтгэлд хоногшсон аялгуунууд үзэгчдийг догдлуулсан тийм л өдөр болж өнгөрлөө.
Үнэхээр гайхалтай болсон энэхүү тоглолын үеэр тасарсан” бүсгүй агсам тавиад бөөн юм болсон талаар гитарчин Өөжгий өөрийн цахим хуудаснаа онцолжээ. Ширээ бүр согтууруулах ундаагаар дүүрэн байснаас хяналтаа алдсан фэнүүд нь нэлээд асуудал тарьсан бололтой.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
eniig tooj yzdeg maanaguud bas bna aa…yu ni goyo bdag bna aa
xog2