Чи аль хаалгаар орох вэ
1. Та бол бүх зүйлсийг өөдрөг, хөнгөнөөр хүлээж авдаг хөгжилтэй нэгэн. Бусдын төлөө санаа тавьж, өөрийн чанарлаг шаазан эдлэл, дуртай лаанууд эсвэл ойролцоох нарийн боовны газрын гарын талх зэрэг амьдралын энгийн зүйлсээс таашаал авч чаддаг. Та нарын ихэнх нь аялж зугаалах болон бусад орны урлаг соёлд дуртай. Бүгдэд сайн сайхныг хүсч, бүх хүнтэй найрсаг харилцахыг хичээдэг билээ. Гэхдээ хэрвээ танд хэн нэгний тусламж хэрэг болвол шууд л тэднээс асууж сурах хэрэгтэйг санаарай.
2. Та бол энгийн , цэвэрхэн бөгөөд илүү дутуу зүйлсд дургүй нэгэн. Магадгүй та цэвэр бөгөөд төгс оршихуй байхыг хичээж байгаа боловч нэг л болж өгөхгүй байна уу? Ямар нэгэн зүйл дутагдаад байгаа юм шиг санагдаж байна уу? Та нар ажлын талбарт бараг л хүссэн үр дүндээ хүрч амжилт гаргадаг. Хэрвээ зорилгодоо хүрэх замдаа явж байгаа бол ханаараа дүүрэн диплом сертификаттай байхыг үгүйсгэхгүй ч өөрийгөө хувь хүн талаасаа хөгжүүлэх хэрэгтэй. Өөрийгөө жинхэнэ хэн бэ?… гэдгээ сана. Амьдрал бол тэр чигтээ тэнцвэрт байдлыг хадгалж өөрийгөө өнгөлөг болон дурсгалт дурсамжит адал явдлаар хүрээлэх явдал юм. Хэрэв та өөрийгөө аюулгүй зөв замаар явж байгаа гэж бодож байвал нэг удаа ч болов хавчигдмал замаасаа гараад үзээрэй. Та өөрийгөө гайхуулах болно.
3. Эргэлзээгүй та маш өвөрмөц сонирхолтой нэгэн бөгөөд таны амьдралдаа хийж буй зүйлс бусдыг гайхшруулдаг. Та Жек, Жилл 2 гэх мэтийн бүх зүйлд авьастай. Урлагийн мэдрэмжтэй ба өөрийгөө олон янзаар илэрхийлэх чадвартай билээ. Арвич хямгач зангийн ачаар байхгүй зүйлсээс шинийг бүтээдэг. Нэг үгээр хэлбэл хуучин зүйлсийг шинэ болгон хувиргадаг. Мэдээж өөрийн сууц, хотын байшиндаа шигдэх амархан ч хааяа ч болов байгальтай холбогдох хэрэгтэйг санаарай. Үүлсийн дундаас газарт буух цаг нь болсон байна.
4. Та бол хуучинсаг ба бага зэрэг хийсвэр сэтгэлгээтэй хүн. Та маш уран бүтээлч тул өөрийгөө бичих, хөгжим, зураг зэрэг янз бүрийн зүйлсээр илэрхийлж байдаг. Таны дотор 2 өөр ертөнц агуулагддаг ба нэг талаасаа маш нээлттэй, нөхөрсөг боловч нөгөө талаас хаалттай нуугдмал нэгэн. Та үргэлж өөрийн бодол үйл хөдлөлөө хянаж, өөрт төвөг болох зүйлсээс зайлсхийж байдаг. Хэдийгээр танд хүмүүс бүрэн итгэл үзүүлдэггүй гэж та боддог ч хэрвээ өөрийгөө бусдад илүү нээж санал бодлоо хуваалцах аваас танд илүү хялбар амар болохыг мэдрэх болно. Яг үнэндээ та дотроо ямарваа нэг өө сэв бүхий зүйлсийг хүлээн зөвшөөрдөггүй ба элдэв асуудлыг хад чулуу мэт даван гарахыг зорьдог. Хүмүүс танд бодлоо хуваалцаж, таны бодлыг ч мөн хүлээн авч зөвшилцөхийг хүсдэг гэдгийг санаарай.
5. Та ихэнх асуудлын гол санаачлагч, оролцогч байдаг бул тэдгээрийг мэдэрч, тэнд таарч тохирч байх нь танд чухал байдаг. Таны хувьд үр ашигтай зүйлсээр оролдоыг илүүд үздэг энэ нь ч таныг тайвшруулдаг байна. Гэвч таны завгүй байдал заримдаа эргэн тойронд тань юу болоод байгааг харах шаардлага үүсгэдэг. Таны бие физиолги таниас юу хүсэж байна вэ? Даваа гаригт амарч зүгээр л өөрөөрөө байх гээд үз. Чөлөөтэйгөөр сэтгэж хамгийн дуртай хийх зүйлс тань юу болох тухай бодоорой. Өдөр тутмын хэвшмэл амьдралаасаа гадуур үйл ажиллагаанд оролцож шинэ хобби сонирхож болох юм. Зүгээр л амрах байсан ч хамаагүй өөрийн би-гээ тодорхойл. Амьдрал гэдэг дан ганц нэг өдөрт багц гурилаар хэдэн талх хийх эсвэл тухайн ажилд зохицох чадварын тухай асуудал бишээ.
6. Та бол жижиг зүйлсийг олж харах чадвартай өөртөө бат итгэлтэй хүн. Та хэнтэй ч учраа олж, бусадтай дасан зохицож чаддаг нэгэн боловч дотроо ӨӨРӨӨ л байдаг. Та өөрийнхөө гадаад үзэмжид ихээр анхаарч, орчлон ертөнц таныг хэрхэн харж буй тал дээр ихээхэн санаа тавьдаг ч яг үнэндээ таны сэтгэл, гэр, машин дотор эмх замбараагүй байдал ноёрхож аж. Ийм эсрэг тэсрэг зөрчилдөөнтэй хүний амьдрал хэцүү болдог талтай. Гүнзгий амьсгаа аваад жаахан амсхий. Амьдрал бол бусдад таашаагдаж амьдарх тухай асуудал биш. Яг үнэндээ орчлон ертөнц үргэлж таныг хараад байдаггүй. Зүгээр л өөрийгөө яг ямар хүн болмоор байгаа тухайгаа бод. Юуг хамгийн ихээр хийхийг хүсч байгаагаа олоорой.
7. Та бол үргэлж нэг чухал хийх ёстой зүйлтэй энгийн минималист нэгэн. Бусдын төлөө үргэлж анхаарч ямарваа зүйлсд үргэлж өөрийнхөөрөө цаг гаргадаг. Ер нь бол их уянгын халилтай хүн тул өөрт тань утга учир бүхий зүйлсээр хүрээлэгдсэн байдаг. Таны хувьд гэр бүл, найз нөхөд гэдэг хамгийн чухал бөгөөд тэдний төлөө юу ч хийхэд бэлэн. Өөрийгөө эхэнд тавихгүй байх нь таны амьдралыг бахархалтай аюулгүй болгодог нь үнэн. Гэхдээ яавал таны амьдрал илүү баяжих вэ? Юу таны эргэн тойрныг илүү өнгөлөг, хөгжилтэй болгох вэ? Мэдээж таны хажууд бүх зүйлс болох эцэг, эх, гэр бүл, үр хүүхэд, эхнэр нөхөр, багш, найз, менежер гэх мэт хүмүүс бий. Эцсийн эцэст энэ Таны л амьдрал гэдгийг сана. Жаахан завсарлаад ирээдүйд өөрийгөө ямар байх тухай бодоорой. Өөрт тань ямар гайхалтай зүйлс тохиох тухай хүсэх нь яриангүй зөвшөөрөгдөх асуудал Карп Дием.
8. Та өөдрөг хөгжилтэй ба үргэлж өөрийн залуу байдлыг хадгалж байдаг. Хэдийгээр та хөнгөмсөг боловч нөгөө талаар өөртөө итгэл муутай, амьдралынхаа зарим онцгой зүйлсд үргэлж санаа зовниж, түгшдэг талтай. Ихэнхдээ зохион байгуулалтгүй бөгөөд энэ эмх замбараагүй байдлыг хаанаас нь эхлэж засахаа ч мэддэгүй. Та өөртөө бардам нэгэн боловч өөрийгөө хэрхэн илүү хайрлаж сурах талаар бодох хэрэгтэй. Өөрийгөө өөрөөрөө илэрхийлэх аргыг олох шаардлагатай юм. Яг одоогоор дэлхий ертөнц рүү та өөрийгөө хэрхэн яаж илэрхийлж байна вэ? Эргэн тойронд байгаа хүмүүс тань танд туслаж чадна, зөвхөн та тэдэнд ямар тусламж хүсэж байгаагаа хэлээрэй. Бусдын тусламжийг авсанаар таны амьдрал илүү хялбар хөнгөн болно.
9. Та ямар ч ажлыг бүтээж чаддаг этгээд хүн. Юмс болон асуудлын учрыг гайхалтай олдог ба өөрийн энэ баялаг амьдралаараа бахархаж явдаг. Ярвигтай нуршуу амьдралаар амьдрах дургүй тул гол төлөв үндсэн зүйлсд илүү санаа тавих нь бий. Угаасаа танд өөр юу хэрэгтэй билээ дээ? Бусдад хялбархаан туслаж чадна. Хөршийнхөө суултуурыг засах, шувууны үүрийг барилцах эсвэл ээждээ түлээ хагалж өгөх, найзтайгаа дэлгүүр явж зоочны өрөөнд нь тавилга сонголцож өгөх гээд ямар ч ажил байсан үргэлж найрсгаар зөвшөөрдөг. Амьдрал онцгой гэдгийг санаарай. Сайн үйлс бүтээж, сайхан зүйлс хийх нь мэдээж гайхалтай ч та өөрөө ч бас онцгой байх ёстой шүү.
10. Зөвхөн та л жинхэнэ бат тогтвортой, бүрэн бүтэн байдал гэж юу болохыг мэддэг. Өөрийн хайр сэтгэлийн найдвартай тал дээр үнэхээр бардам зогсдог. Зарим хүмүүс таныг хэт баригдмал гэж хэлэх ч та итгэлтэйгээр хэлэх болно. Та ямар ч зүйлсийг хийхдээ олон талаас урьдчилан бодолцсон байдаг тул ингэж хийхээс өөр арга замгүйг мэдэж байгаа. Ер нь л бүхий л амьдарлдаа аюулгүй, бат найдвартай байдлыг эрхэмлэдэг. Хэрвээ та хэрэгцээт талыг нь олж харахгүй бол ямар ч илүү, гаж, хөнгөн зүйлс хэрэггүй. Өөрийн авьяаслаг байдал, боломжийг та тодорхой хэмжээгээр хазаарлаж байдаг билээ. Магадгүй сэтгүүлийн хайчилбар цуглуулах, хөгжим тоглох, зураг зурах дуртай байсан ч үүнийгээ хэзээ ч үндсэн мэргэжлээр сонгоё гэж оролдоогүй биз. Та бол өөрийн асуудал өөрт л хамаатай гэсэн ухагдахуунаар амьдарч түүгээрээ хэн нэгэнд гай болохыг хүсдэггүй. Гэвч хэн нэгэнд өөрийгөө нээх нь гэмт хэрэг биш. Яагаад гэвэл бид бүгд хүмүүс.
URL: