Монгол залуу 24-хөн секундэд нам тавьжээ

hqdefaultӨнгөрсөн 18-ны өдөр Сөүл хотын Содэүн дүүрэг дэх “Grand Hilton ” зочид буудалд Солонгос улсад анх удаагаа “Road to FC” мэргэжлийн зодоончдын тулаан эхэлсэн.

Манай улсаас Б.Дамланпүрэв, Ж.Нарантунгалаг тэргүүтэй мэргэжлийн тулаанчид оролцож байна. Уг тэмцээний эхний өдөр болсон 10 тоглолтын нэгд Монгол улсын тамирчин М.Нандин-Эрдэнэ Солонгосын тамирчин И Бёнг Хён нарын тоглолт байсан ажээ.

Монголын тамирчин өрсөлдөгчөө 24-хөн секундын дотор ганц цохилтоор нокаутанд оруулж буулгаж авсан байна. Тэмцээний явцыг Солонгосын кабелийн “Super Action” сувгаар шууд дамжуулан үзүүлж байгаа юм байна. Энэ бичлэг интернэтэд маш их эрэлттэй байгаа ба нүүр номоор тараад байна.


URL:

Сэтгэгдэл бичих