3.2 тэрбум төгрөгний “MRI” төхөөрөмжийг эвдэлсэн гэж хоёр барилгачинд эрүүгийн хэрэг үүсгэжээ

“MRI” аппарат хэнд ч хамааралгүй байсаар өдийг хүрсэн

Монгол улсын хамгийн өндөр хүчин чадал бүхий MRI аппаратыг “Пролианс” ХХК  2013 онд гэрээний дагуу нийлүүлсэн, суурилуулсан. Ингээд хүлээлгэж өгөхөд бэлэн болоход Хууль зүйн сайдын  шийдвэр гарч  Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг татан буулгаж,  Хууль зүйн яамны эмнэлэгтэй нийлүүлсний улмаас уг төхөөрөмжийг шинэ эмнэлэг рүү нүүлгэх хэрэг гарсан.

Гэвч  тоног төхөөрөмжийг   “Пролианс” ХХК нийлүүлсэн нь  үнэн боловч өнөөдрийг хүртэл  эзэн нь хэн бэ гэдэг нь тогтоогдоогүй байсаар байсан. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг татан буугдчихсан. Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах болон хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлгийнх нь барилга ашиглалтад ороогүй. Тэгээд хүлээж аваагүй болохоор манай өмч биш  гээд халгаадаггүй нэг ийм л байдалтай байсан. Өмчийн эзэн нь хэн бэ гэж Төрийн өмчийн  хороонд хандахаар  баланс балансдаа шилжүүлсэн бөгөөд шинэ эмнэлэгийн өмч, эмнэлэг ашиглалтад орохоор хүлээлгэж өгөөрэй гэх зүйл ярьсаар ирсэн. Ийм байдлаар хамгийн сүүлийн үеийн энэ тоног төхөөрөмж эзэнгүйдчихээд байгааг хэн хүнгүй андахгүй. Хамгийн сонирхолтой нь “Сонгдо” эмнэлгийнхээс гурав дахин илүү хүчин чадалтай тус аппаратыг огт ашиглахгүй хадгалж байсан нь тун сонин.

IMG_3477533555680201402260932
Төхөөрөмж хэчнээн төгрөгний үнэтэй, ямар ач холбогдолтой байсан бэ?

3.2 тэрбум төгрөгөөр авсан уг төхөөрөмж  126 зүсэлттэй, хүнд үзүүлэх хор нөлөө бага, MRI бол хавдар, мэдрэл,  зөөлөн эдийн гэмтлийг маш сайн оношилдог.
Ийм төхөөрөмж оруулж ирчихээд байхад өнгөрсөн хугацаанд ашиглаагүй. Нийлүүлэгч компанийн зүгээс инженерээ явуулж тоног төхөөрөмжиндөө хяналт тавиулдаг байснаа онцолсон. Гэвч тухайн үед хэд хэдэн удаа ноцтой асуудал гарч байсан байгаа юм.   Тухайлбал цахилгааныг нь тасалчихдаг байсан нь эвдрэл үүсэхэд нөлөөлж байсан юм.

Учир нь MRI их хүчтэй соронз.  Тэр нь тогтмол халдаг болохоор хөргөхийн тулд шингэн гель хэрэглэж, түүнийг тогтмол эргэлдүүлж байдаг.  Ингэж эргэлдүүлж байгаа  шингэн гель 60 хувиас доошоо буурвал төхөөрөмж аюултай болж, автоматаар  гелиэ цацчихдаг аж. Анх ашиглахад бэлэн болоход хувийн  гелитэй байсан. Өөрөөр хэлбэл гелиг нь тогтмол байлгахын тулд 24 цагийн турш ажиллуулж байх ёстой байсан аж.  Тэгтэл  уг компанид  мэдэгдэлдгүйгээр гурваас дөрвөн удаа  цахилгаан тасарсны улмаас гель нь багассаар байсан аж.

Ингэж багассаар  өнгөрсөн оны  9-р сард 56 хувь хүртэл багассан байна. Ийм үед нэг бол шингэн гель нэмэх эсвэл бүх шингэн гелийг гадагшуулах ёстой гэдгийг захын инженер ч мэдмээр. Гэтэл шингэн гель нь өндөр даралттай -260 гаруй градуст хадгалагддаг болохоор аюултай бараа гээд экспорт болон тээврийн нөхцөл асар хүнд байдаг. Цаг хугацаа ч шаарддаг ийм төхөөрөмжийг хэнд тус болж чадалгүйгээр устгаад хаячихсан юм. Энэхүү  аппаратанд орохын тулд иргэд олон хоногоор хүлээж нэг удаад 320-350 мянган төгрөг төлдөг.

6c0471674f5ea3afbig
-3.2 тэрбум төгрөгөөр тоглож орхисон асуудалд эрх баригчид хариуцлага хүлээх ёстой-

Худалдаж авсан нь үнэн. Гэхдээ хэн хариуцаж байгаа нь тодорхойгүй уг аппаратны асуудал ингээд нам дарагдах нь шударга уу?. Улсын төсвөөс гаргасан уг мөнгө тийм ч бага мөнгө биш. Тухайн төхөөрөмжийн хувьд үр өгөөжөө өгөх, хүн бүрт хэрэгтэй эд байсан уу гэвэл байсан. Тэр үеийн Хууль зүйн яам, Эрүүл мэндийн сайд үүнд ямар ч хамааралгүй гэж үү.

-Төхөөрөмж эвдэрсэн асуудалд хоёр барилгачинд эрүүгийн хэрэг үүсгэжээ-

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин саяхан өгсөн ярилцлагадаа уг төхөөрөмж эвдрээгүй, энэ асуудлаар шалгагдаж байгаа зүйл ч байхгүй хэмээж байсан. Тэгвэл уг хэрэгт  эрүүгийн хэрэг үүсч, прокурорын шатанд яваа талаар албан бус эх сурвалж мэдээллээ.
Мөн мөрдөн байцаагч, эрх баригчдын зүгээс энэ асуудлыг хав дарж эвдэлсэн гэх асуудалд барилгын хоёр ажилтанг буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар ч эх сурвалж онцоллоо. Өөрөөр хэлбэл, уг төхөөрөмж дээр барилгын ажилчид долоон давхараас плита унагааж эвдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Мөн энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү,  ЦЕГ-ын газрын дарга Р.Чингистэй уулзаж ярилцах гэж байгаа талаар эх сурвалж онцоллоо.

24tsag.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 21 March 2015

Temuujin buruutai shuu shorond yavuul hohiroliig tuluul

Сэтгэгдэл бичих