Монголын төрийн луйварчдын мөнгө ба тэдний хувь тавилан

Арай ч дээ Монголчуудаа дэндлээ гэхэд арай л дэндлээ. Тэд Монголыг дээрэмдэж ард түмний зовлон дээр жаргалд хүрнээ гэж юу байсан юм бэ.

20 жил луйварчдад идэх талхаа, итгэл хүслээ… эх орноо булаалгалаа. Тэвчээд л байх юм. Тэвчээд л байх юм. Яасан их тэвчээртэй ард түмэн бэ…

Клаптократ (төрийн хулгайч луйварчин гэсэн үг) гэгдэх этгээдүүдийн хөрөнгө нь өөрсдөө бий болгоогүй ард түмний баялагийг хулгайлсан байдаг. Тиймээс тэдний бүх хөрөнгө ард түмний хөрөнгө юм. Төр барьж байгаа одоогийн “луйварчид” өмч хувьчлал нэрийн дор Социализмын үеийн 70 жилд хуримтлуулсан баялагийг залилан авч хөрөнгөжсөн байдаг. Тодруулбал, тэд Голомт банкны удирдлагуудтай хуйвалдан, мөнгөөр баталгаажаагүй банкны хуурамч төлбөрийн чек ашиглан дуудлага худалдаанд орж ялдаг байсан. Ийм аргаар луйвардаж олсон үл хөдлөх хөрөнгийг буцаан арилжааны банкуудад барьцаалан зээл авч луйвраа үргэлжлүүлэн дахин дараа дараагийн үл хөдлөх хөрөнгийг худалдан авах зарчмаар хөлжсөн. Өнөөдөр Монгол орны стратегийн шийдвэрлэх бүх орд газар хэдийнээ тэдний гарт оржээ.

Хүн төрөлхтний түүхэнд улс орон ийм эрх мэдэлтэнүүдийг шүүдэг, зохих шийтгэл  эдлүүлдэг жамаар явж, түүх давтагдсаар ирсэн. Гэхдээ„ Луйварчид“ үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд олон түмнийг төөрөгдөлд оруулахыг хичээдэг.Гэвч ард түмэн хэзээ ч төөрөгдөлд орж байгаагүй. Эрх мэдэлтэнд, ард түмэн ялагдсан тохиолдол дэлхийн түүхэнд байгаагүй, ирээдүйд ч байхгүй.                                                                                            Жишээлбэл, Египетын Ерөнхийлөгч Мубарак ард түмний эсрэг гэмт хэрэг хийснийхээ төлөө бүх л гэр бүлээрээ шоронд орцон , хоёр хүүтэйгээ хамт цаазаар авахуулах ял сонссон билээ. Мубарак шүүхийн өмнө „Намайг болон миний хүүхдүүдийг минь амьд үлдэгээч. Би ард түмнээс хулгайлсан мөнгөө буцааж өгье“ гэж үхээнц хоолойгоор гуйж байна. 31 жил Египетын хамгийн хүчирхэг байсан хүн, үнэний өмнө бөхийж ямар арчаагүй хулчгар хүн байсан бэ гэдгээ харуулж байна .Энэ бол Клаптократын нийтлэг төрх. Түүнийг шүүх хурал нь ирэх наймдугаар сарын 3-нд болохоор товлогдсон. Экс Ерөнхийлөгч Мубаракад ард түмний 183 миллиард ам.доллар хулгайлснаас үүдэж  Египетийн ард түмний хөгжил саарсан гэсэн үндэслэлээр ял тулгаад байгаа, энэ ч үнэн юм.

Азид л гэхэд, Солонгосын хоёр  Ерөнхийлөгч Чун Ду Хан (1980-1988), Ро Дэ Ү (1988-1993) нар Солонгосын ард түмний эсрэг гэмт хэрэг хийж, авилга авсан хэргээр 1996 онд цаазаар авах ял сонссон. Гэхдээ Солонгос улсыг босголцсон гэсэн үндэслэлээр амь насыг нь хэлтрүүлж өршөөгдөж Чун Ду Ханг бүх насаар хорих,  Ро Дэ Үүг 22 жилийн хорих ялаар шийтгэхээр болсон.                                                                                                                    Солонгосын хамгийн сүүлийн жишээ гэвэл 2003-2008 онд Солонгосын Ерөнхийлөгч байсан Ро Мо Хун авлига авсныг нотолж 2009 оны  тавдугаар сард  яллагдагчаар татагдсан юм. Энэ мэдээг сонсоны дараахан гэрээс бичин амиа хорлосон. Энэ хүн Мораль-тай хүн байв уу, үр хүүхдээ бодов уу, Солонгос улсаа бодов уу, ямар ч байсан надаар сургамж аваг гэсэн болов уу. Дэлхийн олон улсад ийм жишээ олон бий. Түүх нь ийм байсан, ийм л байдаг, ийм ч байх болно. Ард түмний эсрэг хэрэг үйлдсэн хэн боловч хуулийн өмнө бөхийж ирсэн.

Харин Монголын клаптократ хулгайч, луйварчид өнөөдөр юу бодож,юу төлөвлөж явна вэ?                                                                                                                                                                                                         Тэд… УИХ-ын 2012 оны сонгуульд ард түмний толгойг дахин эргүүлж, ялалт байгуулахаар улайрч,  УИХ-ын гишүүний халдашгүй эрхээр хамгаалуулна гэж горьдож явна. Тэгхэд монголчууд Төв банкны валют, алт, эрдэнэсийн санг хэн хоослосон, гадны болон дотоодын зээл тусламжийг хэн хэрхэн шамшигдуулсан, тендерүүдийг хэн гуйвуулсаныг бүгд ил тод мэдэж байгаа. 20 жилд хэн ямар худалч жүжигчин болохыг мэдэн тогтоож. Хэн улс орноо худалдсан, Оюу толгой, Таван толгойн, ард олныг шулсан харийн гүрний гэрээнүүдийг хэн тулгаж үзэглэсэн, Халх голын сав газрыг хэн Солонгосчуудад зарсан, хэн хүн төрөлхтөн хайшаа хийхээ мэдэхгүй байгаа ноцтой Атомын хаягдлыг Монголд булах гэж улаарч байгаа дайснуудаа таньсан.                          Луйварчид  дахин хуураж зальдахын тулд Монголчуудад ямар ч алт, мөнгө амласан одоо  Ард түмэн хуурагдахаа зогсоож, зөв сонголтоо хийхээ сайн мэдэж байна.

Тэд…Диктатур (Дарангуйлал) тогтоохыг  оролдож байна. Энэ  хэзээ ч бүтэхгүй Үнэнийг хэлсэн хүн болгоныг хорих шорон ч хүрэхгүй, амыг нь үдэж зогсоож ч чадахгүй.  Ард түмэн эрх баригч хулгайчдын эсрэг „Ёстой Май !“  гэж салавч үзүүлнэ.                                                                Учир нь монгол хүн бусдад дарлуулсан түүх байдаггүй. Монголчууд гарал үүслээрээ тэнгэрлэг бардам ард түмэн.  Биднийг дэлхий энэ чанараар таньж ирсэн, хэзээ ч дундаж ард түмэн гэж хүлээж авч байгаагүй. Тиймээс ч эрх баригчид дарангуйлах гэж оролдвол тэд үзээгүй юмаа үзэх болно. Бусад улсын жишээг аль хэдийн харж, жинхэнэ Ардчилалыг гадарладаг монголчуудад  дарамт үзүүлж тэд чадахгүй.

Тэд…их хэмжээгээр хулгайлсан мөнгөө ойр дотно, хамаатануудынхаа нэрээр гадагш нь шилжүүлдэг. Ингэснийхээ дараа өөрсдөө зугатааж, уснаас хуурай гарахаар төлөвлөж буй. Гэхдээ ингэх боломж байхгүй шүү. Яагаад гэвэл,  “Хүйтэн дайн”-ы үед капитализм, социализм гэсэн хоёр лагерь байхад нэгээс нөгөө рүү зугтааж, өөрөө болон гэмт хэргээ нуун дарагдуулах тохиолдол байсан. Тийм нийгэм, тэр үе одоо байхгүй.  Дэлхий хавтгай болсон учраас нуугдаж, хулгайн мөнгөө идэх ямар ч газар бөмбөрцөг дэлхий дээр хайгаад ч олдохгүй.

Үүнээс харахад луйварчидын төлөвлөж буй нь бүтэлгүйтэх нь тодорхой.                                                      Тэд бас муугаа нууж бухимдлыг дарахын тулд элдэв арга хэрэглэж байна. Тодруулбал, халамжийн мөнгө гэгчээр Ард түмнийг  өлөн нохойнууд гэж басан доромжилж, нохойд өгдөг угаадастай адил 21 мянган төгрөг өгч, нүдийг нь хааж ,амыг нь барихийг санаархаж байна.                                                                                                                                                            Мөн МАНАН бүлэглэл УИХ-ын гишүүн Д.Дондог, Х.Наранхүү, Төв банкны Д.Пүрэвдорж зэрэг  гурван луйварчидаараа туг тахиж золигт гарган, гол луйварчид нь нэрээ цэвэр авч үлдэхийг оролдож байгаа. Энэ үйлдэл нь гал дээр дусал ус асгасантай адилаас гадна хэлмэгдүүлэлтийн эхийг тавьж мэднэ.

Яагаад тэгэж байна гэвэл эхлээд бидний яриад байгаа луйварчид гэж хэн бэ гэсэн асуулт  гарна.                                                                                                                                                                                                                                                                           Луйварчид гэж цоллуулаад байгаа тэд бол өчигдөрхөн хонь хургаа хариулж явсан орцонд хамт тоглож явсан сургуулийн ширээнд хамт сууж байсан тэр л хүмүүс.Тэд бидний дунд, бүх түвшинд жижгээс авахуулаад том луйварчид яг л зэргэлдээ хажууд амьдарч байна. Тэднийг холоос хайж эрэх хэрэггүй.                                                                                                                                        Тэгэхээр бүгдийг илрүүлж шүүнэ гэвэл олон зуун хүнийг шүүж хавтгааруулсан  хэлмэгдэл болоод явчих аюултай. Дээр дурдсан гурван эрх баригчдын цаана олон мянган  „луйварчид“ бий.

Яагаад ийм буруу зүйл хийдэг хүмүүс гарч ирэв гэсэн асуулт гарна.                                               Хариулт нь Монголын ард түмэн 20 жил тасралтгүй оюуны терроризмаар хүчиндүүлсэнээс энэ хүмүүс бий болсон. Загас толгойноосоо эхэлж өмхийрдэгтэй адил төр эрх баригчидаасаа эхлэн буруу замруу орсноо хэн ч анзаараагүй. Ард түмэн нь ч буруу зүйл хийж байгаагаа мэдээгүй. Right буюу Зөв хэмээх ойлголтыг анархизм-тай шууд холбоотой „эрх“ гэсэн ойлголтоор буруу ойлгож хавтгайруулан хэрэглэхээс болсон. Хэн юу дуртайгаа хийж болдог, тэр нь хүний „эрх“ гэсэн маш хортой ойлголт нийтээрээ мөрдсөн.                                                                                                                                                                       Энэ нь бүх ард түмнийг буруу амьдарч алдаа гаргах үндэс суурийг бий болгосон. Үнэн хэрэг дээрээ Right гэдэг ойлголт нь Зөв гэсэн утгатай юм. Үүнийг орос, англи, герман, франц гэх мэт ихэнх үндэстнүүд „зөв“ утгаар нь орчуулж хэрэглэдэг. Харин Монголын ардчилал  Зөв гэсэн ойлголт байхгүйгээс оршин тогтнох ямарч боломжгүй.                                                      Иймээс монголын ардчилал нь ардчилал биш замбараагүй Анархизм юм.                                          Одоо бид Монгол тэр чигээрээ алдаа гаргасныг  ухаарч зогсоох цаг болсон. Гол алдааг МАНАН хоёр нам гаргасан. Тэд 1990 оны хувьсгалын дараа Социализмын 70 жил монголчуудын цогцлон байгуулсан бүх ололт дэвшилт амжилтуудын, сайн зүйлсийг нь ч авч үлдэлгүй үндэс сууриар нь нурааж,  Монгол үндэстэнг 20 жил буруу удирдаж, буруу явсанаас болж Тусгаар тогтнол алдагдаж буй өнөөдрийн аюулт байдал үүссэн.

Ардчилал гэж юм байдаг уу гэвэл байдаг. Сайхан зүйл байдаг юм шүү.                                                   Хөөрхий миний Монгол тэрнийг мэдэрч амталж  үзэх гэж 20 жил хүсэн, тэмцэн, бүдчин, тэмтрэн зүтгэж байна… Одоо миний Монгол, ардын дайсан луйварчдаасаа болоод цавчуулан сөхрөн унаж, цусаа алдаж буй баатар адил сэлмээ атгасаар нулимсаа дуслуулан үхэж байна…

Монголчуудад одоо ганцхан „зөв“ гарц бий.                                                                                                                                      Хоёр нам Монгол улсын буруу удирдаж хөгжлийг 20 жил сааруулсана ойлгож, ард түмний үнэний төлөө, жаргалын төлөө мөнхийн хүслийг нь хүлээж авч  МАНАН тарах ёстой.                                                                                                                                                             Монгол Үндэсний Ирээдүйг бодож 90 оны тохиролцооны  хувьсгалтай ижил нэг ч хулганы хамраас цус гаргалгүй тайван зөвшөлцлийн хувьсгал хийж, Монголын торгон жолоог эх орноо гэсэн… мэдлэгтээ, итгэлтэй, тэнгэрлэг, үнэнч шинэ хүмүүст өгвөл Монгол ард түмэн алдаа гаргасан хөвгүүдээ ойлгож уучилна.                                                                                                                        Монголчууд зөвшөлцлийн хувьсгал хийхэд сэргэн мандалт, соён гэгээрэл зэрэг явагдана. Ард түмний мөнгийг авсан гэмт хэрэгтнүүдийн хэргийг шийдвэрлүүлэхийн тулд, шинэ төр Тагнуул, Цагдаа, Хилийн цэрэг, Батлан хамгаалах,Шүүх, Авилгалтай тэмцэх газар, Прокурор зэрэг хууль хүчний байгууллагуудаас  бүрдсэн Тусгай Зөвлөл бүрдүүлэх болно. Улмаар Тусгай Зөвлөл нь , үүссэн асуудлыг цэгцэлж, Монголын ард түмний бухимдлыг гаргахгүйн тулд Улсын үндэсний нууцлалын зэрэгтэйгээр шийдвэрлэнэ.                                                                           Луйварчин эрх баригчид өршөөгдөхийн тулд ухамсраар хандаж, Монгол түмнийг, цаашид худал ярьдаг, үнэнг хэлдэггүй өөрсдийнх  хэвлэл, мэдээлэл,ТВ-ээр төөрөгдүүлэхгүй, зайлшгүй явагдах хөгжилд нь саад болохгүй, дэлхийн тэргүүний Үндэстэн болох хүсэл эрмэлзлийг  хааж боогдуулахгүй  байснаар гүйцэлдэнэ. Миний ухамсартай ард түмэн ойлгох чадвартай, өршөөх тэнхээтэй. Ийм л байсан, ийм ч байх болно.

Эс тэгвээс удах тутам Та нарын нүгэл нэмэгдэж, хүндэрч, засахын аргагүй болж Монголын ард түмний хатуу өршөөлгүй шийтгэлийг Та бүхэн мэдрэх болно.Египетийн Мубарак-ийн хувь тавиланг давтах хэрэггүй. Та бүхний алдааны горийг  Та нарийн үр хүүхэд ач гуч чинь амсах шаардлагагүй.

Иймээс одоо бид цаг алдаж болохгүй, бид бүгд их МОНГОЛ түүхийг үргэлжлүүлэх  үүрэгтэй хүмүүс. Удах тутам ард түмний бухимдал хэрээс хэтэрч, тэмцэлийн хүнд арга сонговол  яах вэ?! Та нар тагнуулынханд найдаад хэрэггүй. Хүний бодлыг мэддэг аппарат байхгүй. Мөн та нар цагдаа, батлан хамгаалах яамныханд найдаад ч нэмэргүй. Учир нь шударга ёс, үнэн ямагт ард түмний талд байгаа. Цэрэг, цагдаа ч ард түмний хүүхэд болохоос та нарын зарц биш. Тэд цагаа тулахад ард түмэнтэйгээ хамт, нэг талд хүч нэмэгдүүлэн зэрэгцэн зогсоно.

Бидэнд ийм хувьсгал хийхээс өөр зам байхгүй Монголын сүнс, Монголын түүх биднийг уучлахгүй !

Ч.Өрлөг


URL:

Сэтгэгдэл бичих