Бөөрөө хайрла

Эртний эмч нар бөөрийг “дотоод эрхтний язгуур, бүх нүх сүвийн эх амьдралын үндэс” гэж үздэг байжээ.Бөөр бол тархийг тэжээх, нурууны ясыг бэхжүүлэх, биеийн элч дулааныг сэлбэх, хоол хүнсийг шингээх үйл ажиллагаатай шууд холбоотой эрхтэн юм. Бөөр муудахад хүний цусан хангамж дордож, булчин шөрмөс сулран, биеийн ерөнхий эсэргүүцэл аажмаар доройтдог. Биед үүсдэг хортой илүүдэл шингэнийг өвчилсөн бөөр бүрэн зайлуулж чадахгүйгээс царайны өнгө өтгөрч, биеийн жавхаа доройтон, хамаг өвчний шалтгаан болдог.

32_117d9f5d79b5c647207bfbdf5c90873801cf0abc

Хамгийн сайн арга бол дороосоо даарахаас болгоомжлох арга юм. Үүнд хувцас, гэр орны нөхцөл цөм хамаарахыг сана. Мөн хоол ундаа тааруулснаар бөөрөө эрүүл байлгаж чадна. Хэт өтгөн, давстай цай, унд хэрэглэхгүй байхад анхаараарай. Бөөрний эмгэгээс бэлгийн булчирхайн үйл ажиллагаа суларна. Бөөр муудсанаас тэжээллэг шүүс “давхар”, “охь шим” дутагдаж хүн ямар ч шалтгаангүй айж сандрах, ухаан нь мохох, бүтээлч хүч тамираа алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Үүний сацуу ууц нуруу хөших, үе мөч шархирч чих шуугих, шээс өөрчлөгдөх, толгой өвдөж бие хөлрөх олон эмгэг шинж илэрч эхэлбэл цаг алдалгүй эмчид хандаарай.

эх сурвалж: Эмч.мн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих