БИЕ ХАЛААЛТ-ЫН 100 хоног

zasagЧ.Сайханбилэгийн Засгийн газрын 100 хоног өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор хүндхэн төсөв, хямарсан эдийн засгийг сэргээх “үүрэг”-ийг парламентаас авсан Шийдлийн Засгийн газар 100 хоногт юу хийв гэсэн асуулт хүн бүхэнд төрж байгаа байх. Тиймээс өнгөрсөн хугацаанд Шийдлийн Засгийн газраас шийдвэртэй ямар алхам хийснийг шүүх гээд үзье. Эхлээд хөрсөн дээр буугаагүй ч “шийдсэн” ажлыг онцлоё. Гүйцэтгэх засаглалын тэргүүн “Нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт, эдийн засаг, гуравдугаарт, эдийн засаг” хэ-мээн чуулганы. индэр дээрээс гурвантаа онцолсон. Тиймдээ ч Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан нь Шийдлийн Засгийн газрын хамгийн анхны алхам байв. 2008 онд дэлхийн эдийн засгийн хямралын үеэр С.Баярын Засгийн газар ийм тогтоолыг УИХ-аар батлуулж Монгол Улс даван туулж байлаа.

Харин энэ удаад Ч.Сайханбилэгийн танхимынхан гадаадын хөрөнге оруулагчдыг даллах замаар валютын урсгалаа нэмэгдүүлж, эдийн засгаа эрчимжүүлэх үүргийг УИХ-аас хүлээсэн нь энэ байв. Үүнээс гадна АНУ-ын Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлсэн анхны төслийн гүйцэтгэлийг үндэслэж Монголд дахин хэрэгжүүлэхээр боллоо. Өмнө нь тус сангаас 285 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлж байсан бол энэ удаад 400 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх тухай яриа бий.

Засгийн газрын тэргүүн танхимаа байгуулаад удаагүй байхдаа эдийн засгийг хэмнэлтийн горимд шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ дагуу яам агөнтлаг, төрийн өмчийн байгууллагын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг болон том оврын автомашин хэрэглэхийг зогсоохоор болсон. Мөн хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглахаар болсныг яам агентлаг, төрийн байгууллагууд түрүүчээсээ хэрэгжүүлж эхлээд байна.

Засгийн газар байгуулагдах үеэр Монгол руу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт тэг зааж, валютын урсгал тасраад байлаа. Нэг ёсондоо үргэсэн хөрөнгө оруулагчдыг буцааж ирүүлэх нь энэ засгийн нэн түрүүнд хийх ёстой ажлын нэг байв. Мэдээж нэгэнт үргэчихсэн хөрөнгө оруулагчдыг буцааж ирүүлэх нь тийм ч амар ажил биш. Наад зах нь хөрөнгөө оруулъя гээд ирэхэд нь эрхзүйн таатай орчин угтах ёстой.

Гэхдээ таатай орчин бүрдүүлж байна гээд найр тавихгүй л дээ. Гагцхүү хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах боломж бололцоогоор нь хангах учиртай. Засгийн газраас УИХ-д өргөн барьж батлуулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт ч үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, стратегийн ордод төр эзэмшсэн хэмжээндээ хүртэл ногдол ашигт дүйцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тусгай нөөц ашигласны төлбөрөөр авах сонголтыг нэмснээрээ онцлог гэдгийг хууль санаачлагчид нь онцолж байгаа. Ингэснээр төслийн хөрөнгө оруулалт, зардал өсөх болон үйл ажиллагаа нь сунжрах, ашигт малтмалын үнэ унаснаас хамтарсан компани алдагдал хүлээх зэрэг эрсдэлд төр өртөхгүйгээр ногдол ашгаа урьдчилж авах боломжтой болжээ.

Хуулийн үр шимийг хараахан хүртээгуй байгаа ч манайх шиг төр нь байсхийгээд хувь эзэмшдэг компанийнхаа “атганд” нь орчих гээд байдаг гэмтэй улсын хувьд энэ хууль сайн болсон байж болох юм. Шийдлийн Засгийн газрын дараагийн хэрэгжүүлсэн шийдвэр бол яалт ч үгүй Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай байлаа. Бүтэн зургаан жилийн турш гацаанд байсан энэхүү ордод Монгол, Япон, Хятад зэрэг гурван улсын хамтарсан консерциум дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа илэрхийлсэн. Мэдээж энэ бол сайн мэдээ. Тэр тусмаа сонгуулийн амлалтаар тараасан 1072 хувьцааны ашиг шимийг өнөөдрийг хүртэл хүртээх нь байтугай өөрөө зогсонги байдалд орсон Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах нь хаа хаанаа ашигтай. Гэхдээ энэ ажил одоогоор гэрээ хэлэлцээний төвшинд яваа. Хэрвээ хөрөнгө оруулагчидтай ам хэлээ ололцож,

Тавантолгой ордыг эргэлтэд оруулбал Шийдлийн Засгийн газрын шийдвэртэй алхмын хамгийн том ажил нь болох учиртай. Үүнээс гадна дөрвөн ч засгийн нүүрийг үзэж, хоёр ч удаа УИХ дээр унасан Эгийн голын усан цахилгаан станцыг барих хөрөнгө оруулалтыг Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барих шийдвэрийг гаргасан нь энэ засгийн яалт ч үгүи том шиидвэр мөн үү гэвэл, мөн. Одоо бүтээн байгуулалтынх нь ажлыг яаравчлуулж, хөрөнгө оруулалтыг нь татах ажил үлдэж байх шиг. Үр дүнд нь ОХУ-аас импортоор авдаг эрчим хүчний хэрэглээг халж, нэг ч гэсэн хараат байдлаасаа сална.

Энэ мэтчилэнгээр шийдлийн Засгийн газар 100 хугацаанд томоохон мега төслүүдээ үоагшүупах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, валютын урсгалыг нэмэгдүүлэх хэд хэдэн шийдвэрийг гаргажээ. Үүний цаана эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих гээд нийгмийн салбар руу чиглэсэн олон шийдвэрийг гаргаад байгаа. Товчхондоо шийдлийн 100 хоногт эрх баригчид ямар ч байсан хийх ажлынхаа суурийг цутгаж түрүүчээс нь барилга “барьж” эхэллээ. Өөрөөр хэлбэл, тэд бие халаалтаа хийж дуусгалаа. Уг нь ажил авсан цагаасаа л энэ бүгдийг хийх нь энэ засгийн “үүрэг” байв. Гэвч Ч.Сайханбилэгийн танхим жижиг сажиг гэлтгүй бүхий л зүйлийг шийдвэрлэх гэсээр 100 хоногтойгоо золгож байна.

Тиймээс одоо юу хийх прогнозоо гаргаж араас нь эрчимтэй хэрэгжүүлж, ажиллах үүрэг Ч.Сайханбилэг түүний танхимынханд ногдож байна. Нэг ёсондоо Тавантолгойг хөдөлгөж, Оюутолгойн далд уурхайг ашигласнаар ийм хэмжээний валют эдийн засагт төвлөрнө, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гадаадын хөрөнгө оруулалт ингэж өснө гэсэн тооцоо гаргамаар байна.

Яг л С.Баярын Засгийн газрын үед хэрэгжүүлж байсан “Таван төгөлдөршил” шиг. Бас “Атрын III аян”-ыг ч энд дурдаж болно. Хэдийгээр шийдлийн Засгийн газар томоохон мега төслүүдээ нэг алхам урагшлуулсныг эс тооцвол аж ахуй тал руугаа хэт орж байгаа нь нууц биш. Магадгүй үүгээрээ Ч.Сайханбилэгийн Засгийн газар, Н.Алтанхуягийнхаас ялгаатай харагдуулахгүй байгаа шалтгаан энэ ч байж болох. Гэхдээ өмнөхөө бодвол одоогийн Засгийн газар “нас богинотой”.

Товчхондоо тэдэнд 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал ажил хийх хугацаа байна. Учир нь, 2016 он гарангуут шийдлийн Засгийн газар байсан байгаагүй сонгууль угтсан популистууд олширч, хаа сайгүй кампанит ажил өрнөх учраас тэр.

 

 

С.Гандөл /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих