Нарны хиртэлтийг аюулгүй ажиглах арга

нар-хиртэлт

Нар хиртэх явцыг нүдээрээ шууд харах аюултай гэнэ. Гэрэл рүү удаан хараагаа төвлөрүүлэхэд нүдэнд сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Тиймээс дараах аргуудыг хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөжээ.

Үүнд:

  1. Зориулалтын “eclipse” нүдний шил, эсвэл 14-өөс дээш түвшний гагнуурын саравч ашиглах
  2. Нарны зориулалтын телескоп, дуран ашиглах
  3. Зориулалтын филтер хийсэн ердийн телескоп, камер ашиглах
  4. Гар хийцийн нүхтэй прожектор ашиглах
  5. Ердийн дуран ашиглан прожектор үүсгэх

Нар хиртэлтийг аюулгүй ажиглах аргууд

Эдгээрээс гар дор байгаа бэлэн зүйлсийг ашиглан нүхтэй прожектор хийх дөрөв дэх аргыг дараах видео заавраас үзнэ үү.

Мөн дурангийн ашиглагдаагүй нэг талыг нь таглаад, үлдсэн нэгийг нь нар руу чиглүүлэн, шагайх талд бууж байгаа гэрлийг цаасан дээр тусган харах тав дах арга илүү хялбар юм байна.

айкон.мн


URL:

Сэтгэгдэл бичих