Манай боксчид шигшээд шалгарлаа
Сонирхогчдын боксчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны нийслэл Астана хотноо болж байгаа юм.
Дөрөв дэх өдрөө vргэлжилж байгаа тэмцээнд 52 орны 360-аад ширэн бээлийтэн оролцож байна. Монголын баг тамирчид есөн жинд өрсөлдөж байгаа бєгєєд манай тамирчдаас 46 кг-ын жинд А.Доржнамжил Латвийн Дмитрис Захаровсыг 34:5 харьцаагаар, 52 кг-д Х.Тулга Туркменистаны Ихтаир Машариповышийг 17:8 харьцаагаар, 54 кг-д О.Норовбал Шинэ Зеландын Люк Жефферисийг 16:4 харьцаатай, 57 кг-ын жинд Б.Ням-Осор 12:11 харьцаагаар Туркменистаны боксчин Ахмед Мейлисовыг, 60 кг-д А.Бадар-Ууган Туркийн Мехмет Атесийг тус тус ялснаар шигшээд өрсөлдөх эрхтэй боллоо.
Шигшээ тулаанд 48 кг-ын жинд Г.Очир-Эрдэнэ Иракийн тамирчин Али Аль-Суданиг 7:5 харьцаатай ялсан. Мөн 63 кг-ын жинд эхний тойргийн тулааныг өнжсөн О.Батзориг Иракийн Мамуун Аль-Гбуриг 12:9 харьцаатай буулган авч шөвгийн наймд шалгараад байна.
URL: