Ингэлээ гээд таалагдах уу
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү нар МҮОНРТ-ийн хураамжийг хүчингүй болгох хуулийн төсөл өргөн барьжээ. МҮОНТ сард 1100 төгрөг айл өрхөөс хураан авдаг юм билээ. Энэ нь эрхэм хоёр гишүүнд тун төвөгтэй санагдаж л дээ. Уг нь орон сууцны зээл хөнгөрүүлэх, цалин тэтгэвэр нэмэх, ажлын байр бий болгохоос эхлээд маш олон асуудал нийгэмд байсаар байна. Гэтэл мань хоёр телевизийн хураамж мэтхэнээр оролдож сууна. Жижиг гарууд ч жижиг л байдаг бололтой. Сонгууль дөхжээ, юу л байна шүүрч аваад, хаа хамаагүй бурдаг болж. Тэд юу ч хийхээс буцахгүй байна. Нийгэмд л таалагдаж байвал тэд төв талбайд нүцэглэсэн ч хамаа алга.
Дээрх зүйлтэй холбогдуулан албан мэдээлэл сөхвөл УИХ дахь Өргөдлийн байнгын хороон дээр МҮОНРТ-ийн хураамжийг хүчингүй болгох хэрэгтэй гэсэн санал иргэдээс нэлээд ирсэн юм байх. Тиймээс эрхэм хоёр гишүүн маань ард түмэндээ тус болж байгаа нь энэ юм байх.
Эрхэм гишүүдийн үзэж байгаагаар бол 1990-ээд оны эхээр МҮОНРТ-ийн хураамжийг авч эхэлсэн. Тус телевиз төсвөөс долоон тэрбум төгрөг авдаг. Тэгсэн атлаа иргэдээс хураамж авч буйг хууль бус гэж үзсэн юм байх. Уг нь энэ мэт аар саархан зүйлтэй хөөцөлдөж байх зав УИХ-ын гишүүдэд баймгүй юм. Өөр тулгамдсан асуудал маш олон байна даа.
unen.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Unen.mn 2 гишүүнээс айсан гишүүдийн гар хөл болж ээ. ккк
Iljignuud
энэ мэтээр л асуудлаа шийдэх хэрэгтэй шдээ энэ мэдээ оруулагч усан толгой
Зөвөө залуучууд минь. Маш зөв шүү