Т.Цогт, Г.Маралмаа нар нэгнийхээ эсрэг мэдүүлэг өгч эхэлжээ

zaluu_550a39bb26a83_1Дөрөвхөн настай охиныхоо амийг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй Т.Цогт, түүний хамтран амьдрагч Г.Маралмаа нар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна. Тэдний хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад тэд бие биенийхээ эсрэг мэдүүлэг өгч  эхэлсэн байна. Тодруулбал, сэжигтэн Г.Маралмаа “Т.Цогт охиноо ээж дээрээ очно гэж уйлаад байхаар нь зодсон. Аймаар зодоод байхаар нь би очиж салгасан” гэж мэдvvлэг өгсөн бол Т.Цогт “Миний хамтран амьдрагч Г.Маралмаа намайг эзгvй байхад охиныг минь зодож, загнаж, хоол унд өгөхгvй, бие засуулахгvй хорьдог байсан” гэж мэдүүлжээ.

Т.Цогт нь өмгөөлөгчөөрөө дамжуулан батлан даалтад гарах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлсэн. Тэрбээр биеийн байдал муу хэмээн хүсэлтдээ дурьджээ. Харин прокурорын байгууллагаас одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байгаа аж.

Б.Анир

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих