Гурван сартай охиноо гудамжинд хаясан эцэг, эхэд ял онооно

Баянгол дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр буюу хорооллын эцсийн гэр хорооллын гудамжнаас энэ сарын 17-нд шилжих шөнө гурван сартай өлгийтэй хүүхэд олдсон.
2254f10f15c3bcc4original
Албаныхны мэдээлснээр охины өлгийн дотор өөрийнх нь төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтыг хийж үлдээсэн байжээ. Одоогоор гурван сартай охин З-г Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлэн, хүүхдийн төвд хүлээлгэж өгчээ. Эмнэлгийн үзлэгээр охины биед ямар нэгэн гэмтэл учраагүй болох нь тогтоогдсон байна. Эл хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа бөгөөд охиноо хаясан эцэг, эхэд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Дашрамд дуулгахад, Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-300 цаг хүртэлх хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан байдаг.

URL:

Нэр: зочин Огноо: 19 March 2015

Адгууснуудыг хатуухан шийтгэх хэрэгтэй. Азаартахаа мэдсэн, чадсан юм бол арыг дааж сурах хэрэгтэй биз дээ.

Сэтгэгдэл бичих