Эрээнд монгол эмэгтэй бусдын гарт амиа алджээ

БНХАУ-ын Эрээн хотод монгол эмэгтэй бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарлаа.
2d93ca83ce06c09boriginal
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, талийгаач эмэгтэй тус хотод ажиллаж, амьдардаг байсан бөгөөд энэ сарын 17-18-нд шилжих шөнө амь насаа алдсан байна.
Энэ талаар Гадаад хэргийн яамны Консулын газрын дэд захирал Б.Болдоос тодруулахад “Манайд ийм мэдээлэл ирсэн нь үнэн. Бид “Эрээн хотын нэгэн дүүрэгт Монгол Улсын иргэн амиа алдсан байж болзошгүй байна” гэх мэдээллийг аваад байна. Гэхдээ хэн болох, ямар учраас амиа алдсан эсэх нь тодорхойгүй байна.
Одоогоор хэргийг шалгаж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Ямартай ч манай улсын нэг иргэн харь нутагт бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг дахин гарлаа. Одоогоор гэмт этгээдийг олоогүй байгаа бөгөөд хот даяар эрэн сурвалжилж байгаа талаар эх сурвалж өгүүлэв.
эх сурвалж:Үнэн.мн

URL:

Сэтгэгдэл бичих