Охиноо хөнөөсөн сэжигтэн Т.Цогт, Г.Маралмаа нар ял завшихаар хөөцөлдөж байна
Дөрөвхөн настай охиныхоо амийг зэрлэгээр хөнөөсөн Т.Цогт гэгч этгээдийг энэ хэрцгий аллагын хэргээс мултрахаар янз бvрийн арга хэрэглэж байгаа талаар шуугих болов.
Учир нь тvvний ах, эгч нар нь бvгдээрээ хуулийн байгууллагад нөлөө бvхий албан тушаал хашдаг гэсэн мэдээлэл цацагдаж эхлээд байгаа юм. Тиймээс тvvнийг хамтран амьдрагч Г.Маралмаа руу бvх буруугаа чихэж, охиныг хөнөөсөн алуурчин болгохоор улайрч байгаа аж. Тэрбээр анхнаасаа мөрдөн байцаалтын мэдvvлэгvvд дээрээ ч энэ талаар мэдvvлж байжээ. Өөрөөр хэлбэл, сэжигтнvvд бие биенийхээ эсрэг мэдvvлэг өгч, холион бантан хутгаж эхэлжээ.
Сэжигтэн Г.Маралмаа “Т.Цогт охиноо ээж дээрээ очно гэж уйлаад байхаар нь зодсон. Аймаар зодоод байхаар нь би очиж салгасан” гэж мэдvvлэг өгсөн бол Т.Цогт “Миний хамтран амьдрагч Г.Маралмаа намайг эзгvй байхад охиныг минь зодож, загнаж, хоол унд өгөхгvй, бие засуулахгvй хорьдог байсан” гэжээ. Ямартай ч хэргийг шалгаж байгаа Баянзvрх дvvргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн энэхvv хэргийн vнэн зөвийг олж, тэнгэрт одсон охины гомдлыг заавал тайлах болно гэж ихэд хичээж байгаа талаар олон хvн хэлж байгаа нь сайшаалтай ч гэмт этгээд ял завших вий гэсэн хардлага төрж байгааг хэлэхгvй өнгөрч болохгvй.
Хэдийгээр мөрдөгч нар хэргийг vнэн зөв шийдэж, холбогдох газруудад нь явууллаа ч гэсэн прокурор болон шvvхийн байгууллагууд тэдний хийсэн ажлыг талаар болгох вий гэсэн болгоомжлол ч цагдаагийнхний дунд vvсээд байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, дээр хэлсэнчлэн сэжигтэн Т. Цогтын ах, эгч нь хуулийн дээд байгууллагад нэлээн өндөр албан тушаал хашдаг гэсэн мэдээлэл гараад байгаа учраас хvний амийг бусниулсан энэхvv хэрцгий хэрэг, хэрэг биш болох магадлалтай гэж хардаж буй юм. Учир нь иймэрхvv хvчирхийлэлтэй холбоотой олон хэргийг хуулийн байгууллага яаж шийдэж байсан талаарх олон баримт байдаг учраас цагдаагийнхан ч энэ хэргийг яаж шийдэгдэх бол гэсэн битvvхэн зовнилтой байгаа юм.
Ер нь ар тал томтой гэмт хэрэгтнvvд хэзээнээсээ л хэргийг хэрэг биш болгож, хамсаатан руугаа хэргээ чихдэг заль, мэх аль хэдийнэ өндөр авсан гэж хэлэхэд vнэнээс хол зөрөхгvй. Олон нийтийн анхаарлын төвд орсон энэхvv хэргийн шvvх хурлыг олон нийтэд нээлттэй хийх уриалага ч гарсан. Хэдийгээр хэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа ч гэсэн мөрдөн байцаалт нууцын зэрэглэлд явагддаг учраас ард тvмэн тэдний хэрэг ямар шатандаа явж байгааг тэр болгон мэдэхгvй. Тийм ч учраас тэдэнд боломж олдох вий гэсэн хардлага төрж байгаа.
Товчхондоо хуулийн байгууллагын сайн мууг мэдэх Д.Цогт ямар мэдvvлэг мөрдөн байцаалтад хэзээ, яаж өгөхөө мэдэж байгаа учраас тvvний хамсаатан Г.Маралмаа энэ бvгдийг vvрч гарах нөхцөл байдал аль хэдийнэ бvрдсэн гэнэ. Уг нь олон нийт өөрсдийн зvгээс дээрх алуурчдад аль хэдийнэ цаазын ял оноочихсон. Тиймдээ ч шvvх хурлыг нээлттэй явуул гэх уриалгыг гаргах болсон юм. Харин хаа очиж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бяцхан охиноо жигшvvртэйгээр хөнөөсөн нэр бvхий хvмvvс шударга хуулийн гадна vлдэх ёсгvй” гэдгээ ч мэдэгдээд авсан нь сайшаалтай. Хэдийгээр Ерөнхийлөгч ингэж мэдэгдсэн ч охиноо хөнөөсөн алуурчин эцэг Д.Цогт нарсанд орохыг мэдээж хvсэхгvй нь ойлгомжтой. Тиймээс л тэрбээр “Миний бие муудаад байна. Намайг батлан даалтад гаргаж өгөөч” гэсэн хvсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулсан нь лавтай. Хэрвээ Д.Цогт ял аваад шоронд орлоо гэхэд тэднийг тийм ч их таатай хvлээж авахгvй нь ойлгомжтой. Учир нь алуурчид насанд хvрсэн хvнийг биш төрсөн нялх балчир охиноо хөнөөсөн учраас тэднийг шоронгийн дэг жаягаар хvмvvжvvлээд өгнө. Тиймээс л тэд танил тал, ах дvv амраг саднаараа дамжуулан шоронд орохгvйг ихэд хичээн хэрдээ л хуулийн гадна vлдэх бvхий л боломж нvх сvвийг хайж байгаа нь ойлгомжтой.
Ямартай ч сэжигтэн Т.Цогт, Г.Маралмаа нар охины амийг золиод ч хамаагvй наранд гарлаа гэхэд тэднийг хэзээ нэгэн өдөр тэнгэр гэсгээх нь ч тодорхой. Тиймээс хуулийн байгууллага энэ хэргийг анхааралдаа авч, дөрөвхөн настай бяцхан охины vхлээр битгий л шоу хийгээсэй гэсэн хvсэлт, хvлээлт ард иргэдийн дунд бий болоод байна.
Р.Саруул
URL: