Хамгийн үнэ цэнтэй тоглогч…

Хувь тоглогчийг vнэлж өгдөг хамгийн том шагнал нь улирлын MVP юм. MVP буюу Most Valuable Player гэдгийг орчуулвал Хамгийн Vнэ Цэнэтэй Тоглогч гэсэн vг ба тухайн улирлын хамгийн шилдэг тоглогчид өгдөг хамгийн том шагнал гэж хэлж болно.

olloo_mn_1426728102_nba

Гэхдээ Морис Подолоффын (NBA-ийн анхны Коммиссар) нэрэмжит MVP шагналын эзнийг тодруулахад ямар нэгэн тогтсон vзvvлэлт, статистик, амжилт байдаггvй, харин NBA-ээр дагнаж бичдэг Америк, Канадын 120 гаруй сэтгvvлч, нийтлэлчид санал өгч, хамгийн их оноо авсан тоглогч MVP болдог дvрэмтэй билээ. Нарийвчлан тайлбарлавал нэг сэтгvvлч таван тоглогчийг сонгож, нэгээс тавдугаар байранд жагсаах ба нэгдvгээр байранд бичигдсэн тоглогч арав, хоёрдугаар байранд бичигдвэл долоо, гуравдугаар байрных тав, дөрөвдvгээр байрных гурав, тавдугаар байрных нэг оноо тус тус авна.

Таван жилийн өмнөөс vзэгч, хөгжөөн дэмжигчдийн саналыг албан ёсоор авч эхэлсэн бөгөөд онлайн санал хураалтаар хамгийн их санал авсан тоглогч арван оноог нэмж авах боломжтой болсон юм. Тvvхийг сөхвөл 1955-56 улирлаас эхэлж Хамгийн Vнэ Цэнэтэй Тоглогчийг тодруулж эхэлсэн ба 1979-80 улирал хvртэл санал хураалтанд NBA-ийн тоглогчид өөрсдөө санал өгдөг байсан байна. Хамгийн анхны MVP-ээр St.Louis Hawks-ын довтлогч Боб Пэттит 1956 онд тодорч байсан бол хамгийн олон буюу зургаан удаа MVP болсон нь домогт Карим Абдул-Жаббар юм. Тvvний араас Билл Рассэлл, Майкл Жордан хоёр таван удаа, Уилт Чамбэрлэйн, ЛеБрон Жеймс хоёр дөрвөн удаа, Моузэс Малоун, Мэжик Жонсон, Лэрри Бөрд нар гурван удаа хамгийн шилдэгээр нэрлэгдэж, бичигддэг байна. Товчоор хэлвэл энэ шагналыг зөвхөн агуу тоглогчид л хvртдэг гэсэн vг.

Гэхдээ ямар ч томоохон шагналын адилаар MVP-ийн сонголтууд шvvмж дагуулсаар ирсэн. Гучин багийн дөрвөн зуу гаруй тоглогчдоос ганцханыг нь онцолж, бусдаас илvv гэж тодорхойлох нь мэдээж асуудал дагуулах ёстой сэдэв. Юуны өмнө хамгийн эхний асуудал нь “most valuable” буюу “хамгийн vнэ цэнэтэй” гэсэн утгыг хvн бvр өөрсдийнхөөрөө ойлгодогт бий. Энэ нь Лигийн хамгийн шилдэг, хамгийн сайн тоглогч гэсэн товч утга уу? Аль эсвэл Лигийн хамгийн шилдэг амжилттай багийн гол тоглогчид өгдөг шагнал юм уу? Бvр эсвэл Лиг болон тухайн багтаа хамгийн хэрэгтэй тоглогчийг нэрлэж байгаа зvйл vv? Эдгээр асуултанд сэтгvvлч бvр өөрөөр хариулах байх.

Хамгийн зөв логик нь магадгvй энэ бvх чанарыг ямар нэг хэмжээгээр өөртөө агуулсан тоглогч MVP болох ёстой байх. Тэгсээр ч ирсэн байна. Баттай баримт бол NBA-ийн улирлын MVP болсон тоглогч бvр Нэйсмитийн нэрэмжит Сагсан Бөмбөгийн Алдрын Танхимд нэр дэвшсэн жилvvддээ шууд сонгогдсоор иржээ. Анхны MVP Пэттитээс эхлээд 1998-99 улирлын шилдэг болсон Карл Малоун хvртэлхи бvх MVP тоглогчид агуу танхимд залагдав. Удахгvй Шакил О’Нил, Аллэн Айверсон, Кевин Гарнэтт, Стив Нэш, Дөрк Новицки, Коби Брайнт, ЛеБрон Жеймс, Кевин Дюрант нар цаг нь болохоор бас л залагдах биз. Харин хамгийн залуу MVP Дэррик Рөvз тvvхэнд яаж vлдэх нь одоохондоо таамаглахад арай эрт байна. Бэртэл, гэмтлийг л буруутгая даа.

Бас нэг статистикийг харвал өмнөх 59 улиралд нэрлэгдсэн 59 MVP-ийн ердөө 22-ынх нь баг тухайн жилдээ NBA-ийн Аварга болж байсан юм байна. Vvнээс дvгнэхэд улирлын MVP гэсэн шагналыг vнэхээр л улиралдаа хамгийн шилдэг байсанд нь өгч байсан ба MVP тоглогчтой баг нь тэр болгон хамгийн шилдэг байж, Аварга болж байгаагvй юм байна. Тэр ч бvv хэл 2000 оноос хойш MVP болсон тоглогчийн баг Аварга болсон тохиолдол ердөө гурав юм байна.  2003 оны Спөрс (Данкан MVP), 2012, 2013 оны Майами Хит (ЛеБрон Жеймс MVP). Тиймээс Плейоффт хэн яаж тоглох болон Финалд аль баг гарч, хэн цоорох бол гэсэн таамаг төдий зvйлсийг энэ шагналтай хольж хэзээ ч болохгvй юм.

Жишээлбэл энэ улирлын хамгийн шилдэг амжилтыг Атланта Хокс vзvvлж байгаа. Тэгвэл тэдний гол тоглогч Ал Хорфордыг MVP-д нэр дэвшvvллээ гэхэд “Хокс Аварга авч чадахгvй юм чинь Хорфордод MVP шагналыг өгөх нь тохиромжгvй” гэсэн өнцгөөс бид харж болохгvй байх нь. Санал хураалтын дvнг сөхөж харвал нэг ч тоглогч 100%-ийн нэгдvгээр байрны саналаар “маргаангvй” MVP болж байгаагvй юм байна. Хамгийн дөхсөн нь гэвэл 1999-2000 улиралд О’Нил, 2012-13 улиралд ЛеБрон нийт 121 саналын 120-иос нь нэгдvгээр байрны санал авч байжээ. Мөн MVP болсон тоглогч бvрийн баг нь тухайн улиралдаа дор хаяж 50 хожил авч байсан юм байна. Тэгэхээр энэ хоёр баримт дээр vндэслэж MVP болох тийм ч амаргvй, өрсөлдөөн ширvvн байдагаас гадна багийн амжилт маш чухал гэсэн дvгнэлтийг хийж болж байна.

Аллэн Айверсоноос Кевин Дюрант хvртэлх сvvлийн 14 жилийг ухаж vзвэл MVP болсон тоглогчдын баг нь хожил, хожигдлын амжилтаараа NBA-г тэргvvлсэн, Бvсийг тэргvvлсэн эсвэл хамгийн муугаар бодоход Бvсээсээ хоёрдугаар байраар Плейоффт шалгарч байсан байна. Мөн эдгээр 14 MVP дундаас ердөө хагас нь ямар нэг статистикийг улирлын эцэст тэргvvлжээ. Зөвхөн энэ баримт дээр тулгуурлаж MVP-ийн өрсөлдөөнд багийн амжилт хувь тоглогчийн статистикаас илvv чухалд тооцогддог гэсэн дvгнэлт гаргаж болох юм. Гэхдээ сvvлийн гурван жилийн MVP-vvдийн (ЛеБрон, ЛеБрон, Дюрант) статистикийг судалж vзвэл Player Efficiency Rating (PER) буюу Тоглогчийн Ашигтай Байдлын Рейтингээр тэргvvлсэн тоглогчид MVP болж байжээ. Энэхvv статистикийг ESPN-ий аналист Жон Холлинжер гэгч эрхэм анх гаргасан бөгөөд сагсан бөмбөгт байдаг бvх статистикийг нэгтгэж, нэг тоглолтонд тухайн тоглогч хэр vр нөлөөтэй, ашигтай тоглосныг тодорхойлдог тоо юм. PTS + 0.4 * FG – 0.7 * FGA – 0.4*(FTA – FT) + 0.7 * ORB + 0.3 * DRB + STL + 0.7 * AST + 0.7 * BLK – 0.4 * PF – TOV MVP тоглогчийг тодорхойлж болох бvх шалтгаануудыг би ийнхvv дурдлаа.

Одоо харин бvгдээрээ энэ улирлын MVP хэн болох ёстойг дээрхи шалтгаанууд дээр vндэслэж тогтоох гэж хичээе. Юуны өмнө өмнөх гурван жилийн MVP дээр vндэслэж PER vзvvлэлтээр хэн тэргvvлж явааг харъя – Нью Орлеанс Пеликансын Энтони Дэвис. Гэтэл Дэвисийн баг Плейоффын байрны гадна бичигдэж байгаа учраас MVP болгох боломж vнэндээ алга. Одоо харин хамгийн чухал vзvvлэлт болох багийн амжилт дээр vндэслэж сонголтоо хийхийг хичээе. Хэрэв сvvлийн 14 жилийн туршлагыг дагаж MVP тодрох ёстой бол Дорнодыг тэргvvлж байгаа Атланта Хокс, Чикаго Буллс, Өрнөдийг тэргvvлж байгаа Голдэн Стэйт Уарриорс, Мэмфис Гриззлис гэсэн дөрвөн багийн тоглогчдоос нэг нь болох ёстой юм байна.

Хувь тоглогчийн статистик бас чухал учраас Уарриорсын Стифэн Каррид хамгийн өндөр магадлал байна гэж тооцоолж болох юм. PER vзvvлэлтээр ч гэсэн Карри 4-р байранд бичигдэж байгаа нь муугvй хэрэг. Атланта, Мэмфис, Чикаго гурваас vнэндээ бусдаас цойрч, онцгойроод MVP-ийн санал авчих тоглогч vнэндээ алга. Хамгийн дөхөж байгаа нь Буллсын Пау Гасол PER vзvvлэлтээр 11-т бичигдэж байна. Одоо тэгвэл улирал дуусахад гэсэн таамгийг дэвшvvлж, Кавалиерсийн ЛеБрон, Рокетсийн Хардэн хоёрыг MVP-д өрсөлдvvлье. Хориод тоглолт vлдсэн учраас энэ хоёр одын баг Бvсдээ эхний хоёр байранд бичигдэх бvрэн боломжтой. MVP-ийн баг заавал Лигийг тэргvvлэх ёсгvйг санаарай. PER vзvvлэлтийг харвал Хардэн 6-д, ЛеБрон 7-р байранд бичигдэж байна. Багийн амжилтыг харвал Рокетс одоогоор илvv явж байна. Энэ хоёр тоглогч ямар нэгэн статистикаар NBA-г тэргvvлээгvйг бас санацгаая.

Дээрхи шалтгаанууд дээр vндэслэж Карри, Хардэн, ЛеБрон гэсэн гурван сонголтыг харьцуулвал багийн амжилтаар ч тэр PER-ээр ч тэр Карри илvv байна. Тэр мөн Лигийг бөмбөг таслалтаар тэргvvлж байгаа юм. ЛеБрон Жеймсийг Кливлэндийн амжилт хойш нь татаж байгаа бол Жеймс Хардэнийг PER болон статистик амжилт хойш нь татаж байна. Яагаад гэвэл тэр саяхан онооны лидер гэсэн статусаа Рассэлл Уэстбрvvк гэдэг мангасд алдсан юм.Тэгвэл Уэстбрvvкийн MVP авах магадлалыг харъя. Багийн амжилтын хувьд OKC Тандэр Өрнөдийн 8-р байранд явж байгаа учраас энэ тал дээр оноо авч vнэхээр чадахгvй нь. Харин статистикийн хувьд Уэстбрvvк дундаж оноо авалтаар Лигийг тэргvvлж байгаагаас гадна ассист, таслалт гэсэн төрлvvдэд топ 5-д бичигдэж байгаа юм. PER-ийн хувьд ч гэсэн Энтони Дэвисийн араас 2-р байранд бичигдэж байна. Тэгэхээр Уэстбрvvкийг хойш нь татаж байгаа хамгийн гол зvйл бол багийн амжилт ба vлдсэн хориод тоглолтондоо бvгдэд нь хожсон ч Тандэр Өрнөд Бvсийн 1 эсвэл 2-т бичигдэх магадлал тун бага.

Одоо тэгээд хэнд нь гэж MVP шагналыг өгөх вэ? Ямар нэг тогтсон томъёо, гаргасан амжилтаар MVP-г өгдөггvй гэдгийг би нийтлэлийнхээ эхэнд хэлсэн. Сэтгvvлчид өөрсдийн топ гэсэн таван тоглогчийг 1-ээс 5 хvртэл нь жагсааж бичээд, хамгийн олон оноотой нь MVP болно. Харин сэтгvvлчид саналаа явуулахдаа багийн амжилт, статистикийг харахаас гадна vнэхээр салгаж ялгахын аргагvй тохиолдолд тэд x-factor буюу тодорхой бус хvчин зvйл рvv анхаарлаа хандуулдаг байх. Миний бодлоор vе vеийн MVP нарыг тухайн тоглогчдыг тодорхойлж байсан зан чанар нь бусдаас илvv гэрэлтvvлж, x-factor болж шийддэг байсан болов уу:

Айверсоныг шазруун зан нь, Данканыг ухаалаг арга барил нь, Гарнеттийг тэмцэгч чанар нь, Нэшийг багийн тоглолт нь, Новицкиг vсрэлттэй шидэлт нь, Рөvзийг тэсрэлттэй оролт нь, ЛеБроныг ноёрхуу тоглолт нь харин Дюрантыг оноо авах чадвар нь MVP болгосон байх.

Ингээд би өөрийнхөө MVP-гийн саналыг өгье:

1. Стифэн Карри (багийн амжилт + статистик + x-factor)
2. Жеймс Хардэн
3. Рассэлл Уэстбрvvк
4. ЛеБрон Жеймс
5. Энтони Дэвис
Тиймээ, миний бодлоор бөмбөгтэй бvжиглэх урлаг нь Стифэн Карриг энэ улирлын Хамгийн Vнэ Цэнэтэй Тоглогч болгоно. Багийн амжилт болон статистик vзvvлэлтээр тэр vнэхээр онцгой байжээ. Рассэлл Уэстбрvvкийн хувьд гайхалтай статистикаа vзvvлсээр байх болов ч эцсийн эцэст багийн амжилт нь тvvнийг хойш татаж, MVP болж чадахгvй л болов уу!

Өглөөний сонин
Г.Идэр-ууган

URL:

Сэтгэгдэл бичих