Ханхүү Уильям хадам ээжээсээ залхаад байна

1580684_20130724001437

Ханхүү Уильям хадмуудаа Кенсингтоны ордонд ирсэнд тун дургүй байгаа аж. Ялангуяа хадам ээж Кэрол Миддлтон түүнийг бараг галзууруулах дөхөж байна.

Энэ талаар эх сурвалж “Кэрол мэдээж тэдний гэр бүлд сайн сайхныг хүсч л ирсэн. Гэвч Уильям түүнээс бүр залхчихсан” хэмээжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Кейтийн ээж гэр орных нь бүх хэрэгт хутгалдаж, сав суулгаа дутуу угаасан байна хэмээн үглэх болсон гэнэ. Түүний хувьд гэрийн үйлчлэгчид үдийн хоолны дараа тавагнуудыг сайн угаахгүй байгаа аж.

Уильямын тэвчээр ч алдагдаж эхэлсэн байна. Гэвч тэр одоо юу ч хийж чадахгүй. Яагаад гэвэл хадам эх нь Кейтийг төрөх хүртэл Кенсингтоны ордонд байна. Магадгүй хүүхэд төрсний дараа ч охиндоо туслахаар хэсэг хугацаанд байх бололтой.

Тиймээс ханхүүг хадам ээжтэйгээ учраа ололцох байх хэмээн найдаж суухаас даа.

Эх сурвалж: MNEWS.MN


URL:

Сэтгэгдэл бичих