Суниалтын дээд амжилт тогтоожээ (видео)

03cfb144fdadfcbdbigАмерикийн иргэн 24 цагийн дотор савлуурт суниасан тоогоороо дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоожээ. Техас мужийн Корпус-Кристи хотын оршин суугч 54 настай Марк Жордан нэг хоногийн дотор турникт 4321 удаа суниасан аж. Дэлхийн дээд амжилтыг тогтоох оролдлогоо Жордан аль өнгөрсөн оны 11 дүгээр сарын 04-нд хийсэн ч дөнгөж саяхан буюу гуравдугаар сарын 11-ний өдөр Гиннесийн амжилтын номд бичигджээ.

Тэрбээр бэлтгэл ажилдаа бүтэн нэг жилийг зарцуулжээ. “Өөрийн бие, эрүүл мэндийг хөгжүүлж, анхаарахад хэзээ ч оройтохгүй гэдгийг би нотлон харуулахыг хүссэн юм” хэмээн тэрбээр мэдэгдэв. Өмнөх дээд амжилт 4210 удаагийн суниалттай тэнцэж байсан юм.

Өнгөрсөн жилийн долоодугаар сард тэрхүү амжилтыг Вашингтон мужийн оршин суугч Майк Маккастел эвдэхийг оролдсон ч түүнд 800 суниалт дутсан билээ. 27 настай залуу 3400 орчим удаа суниаж байтал шөрмөс нь тасарсан тул эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлгээс гараад гандан буурахгүй эр дээд амжилтыг эвдэх оролдлогуудаа үргэлжлүүлнэ гэж хэлсэн удаатай.


URL:

Сэтгэгдэл бичих