Бакула Рембүүчи хийдийн хойноос тэсрэх бөмбөг олдов

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бакула ренбүүчийн Бэтүд хийд хашааны баруун хойд хэсгээс хуруу шилний хэмжээтэй, савтай улаан өнгийн бодис олджээ.

Шуурхай удирдлагын төвөөс энэ тухай мэдээллийг лавлахад “1916 дугаарт иргэнээс “гадаадын хоёр иргэн тэсрэх бөмбөг байж болзошгүй зүйлийг тавиад явлаа” гэсэн дуудлагыг энэ сарын 26-ны 19.23 үед өгсөн. Дуудлагын мөрөөр азар дээр нь очиж тус бодисыг авч, Аврах тусгай ангийнхан аюулгүй болгохоор 22.15 цагийн үед авч яваад, одоо шинжилгээнд оруулаад байна.

Хэргийг шалгаж дуусаагүй байна” Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын бие бүрэлдэхүүн дээрх дуудлагын дагуу хэргийн газарт очоод Бакула ренбүүчийн Бэтүд хийдийн хашаанаас бодисыг олсон ч одоогоор тэсрэх бөмбөг эсэх нь болон ямар зорилгоор тавьсан нь тогтоогдоогүй байна.

Н.Туяа

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих