“Айванхоу майнз” компани С.Баяр, С.Батболд, С.Баярцогт, Ц.Нямдорж нарт 1,9 тэрбумын хахууль өгсөн гэв
Өчигдөр “Ард түмний хянан шалгах хороо” гэгчээс хэвлэлийн хурал зарлаж хэд хэдн ноцтой мэдээлэл хийсэн. МАН-ынхан дээд шүүхийг хахуульдаж бүртгүүлсэн гэснээс гадна бас нэг ноцтой мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн байна. Тэрээр сонинд өгсөн ярилцлагадаа ““Оюутолгой”-н гэрээг байгуулахад ноён Фрийдланд 2,9 тэрбум ам.долларын хахуулийг төрийн түшээдэд өгсөн байдаг. Энэхүү 2,9 тэрбум төгрөгийн 1,9-ийг нь С.Баяр, С.Батболд, С.Баярцогт, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж тэргүүтэй хүмүүс хувааж авсан байдаг. Цаана нь үлдсэн нэг тэрбумыг “Алтан дорнод”-ын Паушок тэргүүтэй хүмүүс авсан байдаг. Энэ мэдээллийг “Айвенхоу Майнз”-д ажиллаж байгаа шударга иргэд бидэнд ирүүлсэн юм. Энэ хүмүүс дээрх мөнгийг хахуулиар аваад зогсоогүй Канадад буй биржийн хувьцаанаас С.Баяр долоон хувь, Д.Зоригт таван хувь гэх мэтчилэнгээр эзэмшиж байх жишээтэй. Энэ хоёр бол харийн оронд хамаг Монголоо худалдахад бэлэн хүмүүс гэдэг нь энэ бүхнээс бэлхнээ харагдаж байгаа” гэж ярьжээ. Түүний энэ мэдээлэл үнэн гэдгийг батлалж байгаагаа ч хэлсэн байна. Тэгэхээр Монгол улсын хоёр Ерөнхий сайд, хоёр сайд хахууль авсан мэдээлэл гарлаа. Үүнийг АТГ нягталж хахууль авсан бол дээрх хүмүүст хариуцлага тооцуулах, үгүй бол гүтгэсэн хүнд нь хариуцлага тооцох арга хэмжээг авах цаг нь болжээ.
URL: