Эмэгтэй хүмүүжигч учир битүүлгээр амиа алджээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт нэгэн хүмүүжигч нас баржээ. Нас барсан хүмүүжигч бусдын эд хөрөнгө залилан мэхэлж авсан хэрэгт гурван жил хорих ял шийтгүүлсэн 46 настай нэгэн гэнэ.
Түүний амиа алдсан шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд гаднын ямар нэг нөлөөгүй, архаг хууч нь сэдэрснээс амиа алдсан байх гэх мэдээллийг тус хорих ангид ажилладаг эх сурвалж өглөө.
Дүүргийн I прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьдаг прокурорууд болон ШШГЕГ-ынхнаас энэ талаар лавлахад “Хүмүүжигч нас барсан нь үнэн” гэхээс илүү зүйл хэлэхийг хүссэнгүй.
times.mn
URL: