Дуулиант хэргvvд хэрхэн шийдвэрлэгдэж байна вэ

Олон нийтийн анхаарлыг татаж, улс орон, нийгэмд их хэмжээний хохирол учруулсан дуулиант хэргvvдийн шийдвэрлэлт ямар шатанд байгаа талаар бид эргэн сурвалжиллаа.

Д.Сvрэнхор 910 сая тєгрєгийн хохирлынхоо 50 хувийг барагдуулжээ

Улсын мєнгє шамшигдуулсан хэргээр шvvхээс дєрвєн жилийн хорих ял сонссон Vйлдвэр худалдааны яамны Тєрийн нарийн бичгийн дарга асан Д.Сvрэнхорын эхнэр Д.Эрдэнэ-Отгон єнгєрсєн оны есдvгээр сарын 16-нд авто осол гарган хvний аминд хvрсэн билээ. Нєхрийнх нь давж заалдах шатны шvvх хурал болсон єдєр гарсан энэ ослын хэргийг Баянгол дvvргийн шvvхээс Замын цагдаагийн газрын мєрдєн байцаах тасаг руу буцаагаад байгаа юм. Тvvнд Тээврийн прокурорын газраас таван жилийн ял тєлєвлєєд байсан билээ.

Харин албан vvргээ гvйцэтгэж байхдаа яамны их хэмжээний мєнгє хувьдаа завшсан гэх хэрэгт буруутгагдаж, Амгалан дахь хорих ангид хоригдож байгаа Д.Сvрэнхор улсад учруулсан 910 сая тєгрєгийн хохирлынхоо 50 хувийг барагдуулсан байна. Тэрбээр анхан шатны шvvх хурлын ємнє учруулсан хохирлынхоо 30 хувийг барагдуулж байсан билээ. Харин єнгєрсєн хугацаанд 200 орчим сая тєгрєгийн хохирлыг барагдуулаад байгаа юм байна. Хохирлоо биеэр эдлэх ялын хугацаанаас ємнє барагдуулах нь тvvнийг хугацаанаасаа ємнє суллагдахад нєлєєлєх юм.

С.В.Паушокын хэргийг Сангийн яам хариуцахаар боллоо

Манай улсад 300 орчим тэрбум тєгрєгийн єртэй “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн хэргийг Сангийн яам хариуцахаар боллоо. Татварын ерєнхий газар, “Анод”, “Зоос” банкинд их хэмжээний хохирол учруулж, Олон улсьш арбитрьш шvvхэд манай улсын Засгийн газрыг єгсєн “Алтан Дорнод Монгол” компанид холбогдох хэргийг ХЗДХЯ хариуцаж, олон улсын эрх зvйн маргааныг шийдвэрлэсэн. Одооноос дотоодын шvvхээр холбогдох энэ хэргийг єнгєрсєн долоо хоногоос Сангийн яам хариуцаж, єр барагдуулалтын асуудлыг эцэслэн шийвэрлэхээр болсон байна. Vvнтэй холбоотойгоор тус компанийн Тэргvvн дэд захирал Ж.Бямбаа єрєє график байгуулан тєлєх саналыг Татварын ерєнхий газар, Монголбанк, Сангийн яаманд тавьж байгаа юм байна. Харамсалтай нь тvуний гаргаж байгаа графикаар энэ єрийн асуудлыг ойрын 10 жилийн хугацаанд барагдуулах боломжгvй байгаа тул энэ саналыг хvлээн авахгvй байгаа ажээ. “Алтан Дорнод Монгол” компанийн дампуурлын хэрэг одоо Баянгол дvvргийн шvvхэд хянагдаж байна.

УИХ-ын Тамгын газарт шаардлага хvргvvллээ
УИХ-ын гишvvн Д.Дондогийн бvрэн эрхийг тvдгэлзvvлэх хvсэлтийг Улсын ерєнхий прокурор Д.Дорлигжав УИХ-ын Тамгын газарт гурван удаа хvргvvлээд байгаа билээ. Гэвч Ерєнхий прокурорын хvсэлтийг УИХ хэлэлцэх боломжгvй гэсэн хариултыг єнєєдрийг хvртэл єгсєєр байгаа. Тиймээс энэ хэргийг шалгаж байгаа Нийслэлийн прокурорын газар, УМБГ-аас УИХ-ын гишvvн Д.Дондогийн бvрэн эрхийг нь тvдгэлзvvлэхгvй гэсэн хариултдаа тайлбар ирvvлэхийг УИХ-ын Тамгын газраас шаарджээ. Тэд энэ шаардлагын хариуг хуулийн дагуу 21 хоногийн дотор шийдвэрлэж єгєхийг мєн хvссэн байна. УИХ-ын гишvvн Д.Дондогт 2008 оны сонгуулийн vеэр бусдаас 150 сая тєгрєг залилсан гэх хэргээр эрvvгийн хэрэг vvсгэн шалгахаар зэхэж байгаа билээ.

Бадгаад холбогдох хэрэг Стокольмын шvvхэд шилжлээ
S&I хамтлагийн дуучин С.Бат-Отгон буюу Бадгаа Шведийн Стокольм хотод энэ сарын 11-нд тус улсын 18 настай иргэнийг хєлбємбєгийн талбай дээр тоглож байхад нь хутгалж, амь насыг хєнєєсєн гэх хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа билээ. Стокольм хотын цагдаагийн газарт цагдан хоригдож байгаа С.Бат-Отгонтой єнгєрсєн долоо хоногт манай улсын Элчин сайдын яамныхан уулзаж, ємгєєлєгч, орчуулагч томилж єгсєн. Тvvнд холбогдох хэргийг єчигдєр Стокольмын цагдаагийн газраас хотынхоо шvvх рvv шилжvvлсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар С.Бат-Отгонд одоогоор 13 жилийн ял тєлєвлєєд байгаа бєгєєд тvvнд холбогдох хэргийн шvvх хурал ирэх сарын эхээр товлогдох ажээ. С.Бат-Отгон ємнє нь танхайн хэргээр Монголын шvvхээс ял сонсч байсан нь энэ удаагийн хэргийн шийдвэрт сєргєєр нєлєєлєх магадлалтай байна.

“Тавантолгой” ХК-ийн 80 тэрбумын татварын єрийн 75 тэрбумыг нь хэрэгсэхгvй болгов
Одоогоос гурван жшшйн ємнє “Тавантолгой” ХК-нд Татварын ерєнхий газраас 80 тэрбум тєгрєгийн татварын акт бичиж, энэ шийдвэрийг тус компанийн удирдлагууд эсэргvvцэж, шvvхэд хандаж байсан билээ. Урьд ємнє дуулдаж байгаагvй их хэмжээний татварын энэ хэргийг єнтєрсєн гуравдугаар сард Баянгол дvvргийн шvvхээр хэлэлцсэн. Анхан шатны шvvхээс нийт 80 тэрбум тєгрєгийн актны 75 тэрбумыг хэрэгсэхгvй болгосон. Баянгол дvvргийн шvvхээс гаргасан энэ шийдвэрийг Татварын ерєнхий газрынхан эсэргvvцэж, давж заалдах шатны шvvхэд хандаад байна.

Ч.Сангарагчаа нар ирэх есдvгээр сард Дээд шvvхэд хандана
АТГ-ын дарга Ч.Сангарагчаа нарт холбогдох хэрэг хоёр шатны шvvхээр шийдвэрлэгдэж Ч.Сангарагчааг Зайсан дахь хорих анги, Д.Сундуйсvрэн, Є.Алтангадас нарыг “Тахир соёот”-ын хорих ангид хуваарилсан билээ. Тэд хоёр шатны шvухээс єєрсдєд нь оноосон 2.54 жилийн ялыг эсэргvvцэж, Дээд шvvхэд хэргээ хянуулах хvсэлт гаргасан байна. Харамсалтай нь Улсын дээд шvvх ирэх есдvгээр cap хvртэл ямар нэгэн хэрэг хянан шийдвэрлэдэггvй тул Ч.Сангарагчаа нарын гомдлыг одоогоор хvлээн авах боломжгvй байгаа ажээ. Vvнээс гадна АТГ-ын дэд дарга Д.Сундуйсvрэн албан vvргээ гvйцэтгэж байхад маань хилс хэрэгт гvтгэж, хоёр шатны шvvхийн шийдвэрээр хорьсон нь хvний эрхэд халдсан асуудал гэсэн утгатай єргєдлийг Хvний эрхийн комисст хvргvvлээд байгаа юм байна.

Х.Наранхvv, ЛЛvрэвдорж нараас АТГ тайлбар авна
УИХ-ын гишvvн Х.Наранхvvг “Эрдэнэт” vйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа буюу 2000-2007 онд одоогийн Монголбанкны Ерєнхийлєгч Л.Пvрэвдоржтой vгсэн тохирч, тус vйлдвэрээс 10 гаруй тэрбум тєгрєг хувьдаа завшсан гэх мэдээлэл АТГ-т иргэдийн зvгээс удаа дараа ирсэн ажээ. Ийн хувьдаа их хэмжээний мєнгє завшсан гэх асуудлаас гадна “Эрдэнэт” vйлдвэрт олон компанийн шахааны бараа, бvтээгдэхvvнийг нийлvvлдэг байсан гэх мэдээлэл ирсэн байна. “Эрдэнэт” vйлдвэртэй холбоотой энэ мэдээлэлд Монголбанкны Ерєнхийлєгчийн нэр холбогдсон асуудлыг УИХ-ын гишvvн Х.Наранхvvг тус vйлдвэрийг удирдаж байх хугацаанд Тєрийн ємчийн хороог удирдаж байсантай холбон тайлбарлах эх сурвалжууд байлаа. АГГ-аас Х.Наранхvv, Л.Пvрэвдорж нараас тайлбар авах тухай албан тоотоор єнгєрсєн долоо хоногт албан тоот хvргvvлсэн боловч хоёул гадаадад байгаа тул тэднийг ирэхээр энэ ажлыг vргэлжvvлэх болоод байгаа ажээ. Тэднээс хэргийн талаар тайлбар авены дараа шаардлагатай гэж vзвэл Х.Наранхvvгийн бvрэн эрхийг тvдгэлзvvлэх хvсэлт тавьж цааш нь мєрдєн байцаах ажиллагааг vргэлжvvлнэ хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.

Б.Хурцын шvvх хурлын шийдвэр ирэх сард ирнэ гэв
Лондон дахь Вестминстерийн шvvхийн танхимд єнгєрсєн сард манай улсын иргэн VАБЗ-ийн ажлын албаны дарга Б.Хурцад холбогдох шvvх хурал болсон. Уг шvvх хурлын vеэр Б.Хурцын ємгєєлєгч Алан Жонс єєрийгєє сайн хуульч гэдгээ энэ vеэр харуулж, Их Британий Засгийн газар болон Гадаад харилцааны яамыг шууд буруутгаҗ англичууд Монголын тагнуулыг дээд хэмжээний уулзалтад урих нэрийдлээр хууран мэхэлж, баривчилсан болохыг дэлхий дахинаа зарласан. Шvvх хурал дээр Б.Хурцын хэлснээр бол 2009 оны арваннэгдvгээр сараас Их Британийн холбогдох албаныхан Монголын талд Vндэсний аюулгvй байдлын зєвлєлийн хvнээ ирvvлэх санал тавьж байсан аж Тэгэхээр Их Британи баривчлах ёсгvй хvнээ баривчлахаар бvтэн жилийн ємнєєс тєлєвлєж байжээ. НVБ-ын Тусгай даалгаврын конвенцид зааснаар албан ажлаар яваа тєрийн єндєр албан тушаалтныг барьж саатуулах нь тухайн хvний халдашгvй эрхэд ноцтой халдсан хэрэгт тооцогддог. Их Британи vvний эсрэг ”Германы хvсэлтийн дагуу” гэхээс єєр юу ч хэлж чадсангvй” хэмээн дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр мэдээлж байгаа. Давж заалдах шатны шvvхээс гаргасан шийдвэр ирэх сард манай талд хvргvvлнэ хэмээн манай хууль хяналтынхан таамаглаж байгаа ажээ.

“Анод”, “Зоос” банкны хэрэг прокурорт хянагдсаар
Монголын томоохон арилжааны банк болох “Анод” дампуурснаас болж 1200 гаруй иргэн хохирч, энэ бvхний буруутнаар тус банкны удирдлагууд болох Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гvр-Аранз, Д.Энхтєрєєс гадна Монголбанкны Тэргvvн дэд ерєнхийлєгч асан Б.Энххуяг, СЗХ-ны дарга Д.Баярсайхан нар холбогдоод буй юм. Энэ хэрэгт холбогдогчдын тоо цаашид ч нэмэгдэх хандлагтай байгаа бєгєєд єдгєє “Анод” банкнаас хуурамч хувьцаа гаргахад хяналт тавиагvй, тус банкны удирдлагуудтай хуйвалдан бусдад их хэмжээний хохирол учруулахад нєлєєлсєн, Банкны тухай хуулийг зєрчин хувьцаа гаргах тогтоолд гарын vсэг зурсан хэмээн дээрх албан тушаалтнуудыг яллагдагчаар татсан байна.

Н.Даваа нарт холбогдох энэ хэрэг одоо Нийслэлийн прокурорын газарт хянагдаж байна. Мєрдєн байцаалтын явцад оргон зайлж болзошгvй гэх vндэслэлээр цагдан хоршдож байгаа Н.Давааг батлан даалтад гаргах хvсэлтийг Нийслэлийн прокурорын газарт тавиад байгаа ажээ. Vvнтэй мєн адилаар “Зоос” банкны хэргийг УМБГ-аас Нийслэлийн прокурорын газар руу шилжvvлээд байна.

С.Энхзаяа


URL:

Сэтгэгдэл бичих