Банк дээрэмдэхийг завдсан этгээдийг олоогүй байна

527-1426558439527-1426062466aea76537e693d477d509864fcc52b52c_LБаянзүрх дүүргийн XXV хороо “Сандэй” худалдааны төвийн замын эсрэг талд үйл ажилпагаа явуулдаг “Капитрон” банкинд зэвсэглэсэн этгээд халдсан хэрэг энэ сарын 07-нд гарсан. 30 орчим настай сэжигтэн нь баг өмсч, галт зэвсэг ашиглан 20 сая төгрөг дээрэмдээд зугтааж гарахдаа дээрэмдсэн мөнгөө унагаасан байдаг. Энэхүү хэргийг үйлдсэн этгээдийг баривчилж чадаагүй байгаа аж. Энэ тухай ЦЕГ-ын Хэвпэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Б.Баатархүү “Одоогоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа” гэлээ. Мөн одоогоор энэ хэрэгт хамсаатан байж болох сэжигтнийг саатуулан байцааж буй юм.
Ц.Заяа
Эх сурвалж: Монголын үнэн

URL:

Сэтгэгдэл бичих